Шинэ мэргэжлүүд бий болсоор байна | News.MN

Шинэ мэргэжлүүд бий болсоор байна

Шинэ мэргэжлүүд бий болсоор байна

Шинэ мэргэжлүүд бий болсоор байна

Зургаан компани тутмын нэг нь ойрын 6-10 жилд шинэ мэргэжилд тохирсон ажлын байр бий болгохоор төлөвлөж байна хэмээн ОХУ-ын Мэргэжлийн ур чадварын хөгжлийн институтын захирал Ирина Волошина хэллээ.

Үйлдвэрлэлийн технологийн хөгжил, үйлчилгээний салбарын хөгжил, мөн тоон технологийн хөгжил нь шинэ мэргэжлүүдийг бий болгож байна хэмээн тэр онцоллоо.

Тус төвөөс хийсэн судалгаагаар ажил эрхлэгчдийн 25 нь ойрын жилүүдэд мэргэжилд нь тавигдах шинэ шаардлагад нийцүүлэн суралцах шаардлагатай байгаа гэжээ.

Ялангуяа технологийн хөгжлөөс үүдсэн олон мэргэжил, ажлын байр бий болж байгаа юм. Тухайлбал, үүлэн технологид суурилсан төрөл бүрийн аппликэйшн хөгжүүлэгчид ихээр шаардагдаж байна. Мөн төмөр замын тээвэр автоматжуулагдаж, энэхүү системийн удирдлага, зохицуулалт, алсын зайн удирдлага зэрэг олон мэргэжил бий болж байна.

Сүүлийн үед шинээр бий болж байгаа мэргэжлийн тоонд 3D-моделийн оператор орж байгааг Ирина Волошина хэллээ. Энэ мэргэжил олон салбарт эрэлттэй байгаа юм. Тухайлбал, барилга, анагаах ухаан, машин үйлдвэрлэл, агаарын тээврийн үйлдвэрлэл, хэвлэлийн салбарт тун эрэлттэй байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-11 49.0.212.4

Сайн байна гэж магтая. АНУ-д ойролцоогоор 250,000 мэргэжил мэргэшил болтлоо нарийссан байдаг. Харин монголд одоо төрийн алба байтугай хувийн хэвшлийнхэн ч ажил гээч юм хийхээ больж ирж байна. Бүгдээрээ ажлаа болиод нам дагаж гүйж дарын сэтэр зүүж төрд шурган авилгалчийн замнал дагуу уулгалан дайрч байна. Гэхдээ аль нам руу билээ. Мэдээж АН-ыг дагавал ямар ч ирээдүйгүй тул МАН. МАХН ч биш зөвхөн МАН.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж