Оросын агаарын тээврийн компаниуд Туркийн амралтын бүс рүү нисч эхэллээ | News.MN

Оросын агаарын тээврийн компаниуд Туркийн амралтын бүс рүү нисч эхэллээ

Оросын агаарын тээврийн компаниуд Туркийн амралтын бүс рүү нисч эхэллээ

Оросын агаарын тээврийн компаниуд Туркийн амралтын бүс рүү нисч эхэллээ

Оросын агаарын тээврийн компаниуд Туркийн амралт, жуулчлалын бүсэд хийх нислэгээ  өчигдрөөс /2020.08.10/ эхэллээ. Тухайлбал, Туркийн Анталья, Бодрум, Даламан хотууд руу нисч эхэлсэн байна.

Үүнээс өмнө наймдугаар сарын 1-нээс Туркийн Анкара, Истамбул хотууд руу нислэгээ сэргээсэн. Туркээс гадна Их Британийн Лондон, мөн Танзанийн Занзибар руу Оросын олон улсын нислэгийг сэргээхээр Засгийн газар шийдсэн ч одоогоор Танзани руу нислэг хийгээгүй байгаа ажээ.

Турк руу Оросын "Аэрофлот", “S7”, "Уральские авиалинии", “Royal Flight”, "Победа", "Икар", “Red Wings”, "Северный ветер", Azur air, "Россия" компаниуд нисч эхэлсэн бөгөөд “Ifly” компани мөн нисэхээр бэлтгэж байгаа юм. Нислэгийг Москва болон Санкт-Петербург хотоос үйлдэж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-11 49.0.212.4

Хөөрхий муу задарсан Туркуудыг тэгж корорнад живүүлж яахнав дээ

Avatar

Зочин 2020-08-11 202.179.24.3

Туркын корона нэмэгдэх нь дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж