1,695,573 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.10-нд нийтлэгдсэн

1,695,573 ширхэг хувьцаа арилжжээ

2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 2,483,060,887 төгрөгийн үнийн дүн бүхий 1,695,573 ширхэг хувьцаа  арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Ремикон ХК (RMC +7.69%) болон "Улсын их дэлгүүр ХК (UID +5.56%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Гурил тэжээл Булган ХК (GTJ -13.56%) болон "Дархан хөвөн ХК (DAH -12.34%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Багцын арилжаагаар "Инвескор ББСБ" ХК-ийн 1,100,000 ширхэг үнэт цаасыг 2,449,700,000 төгрөгөөр арилжсан байна.

"TOP 20" индекс 0.2 хувиар өсч 16436.09 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,518,695,586,069 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж