
2008 онд NBA-ын ертөнцөд олныг шуугиулан бүрэлдэж байсан “их гурвал” гэгч супер одод тэр жилдээ аваргын титэм авч болдгийг харуулж чадсан. Харин сүүлийн хоёр жилд дахин цом өргөх аянаа амжилттай хийж чадаагүй “Бостон Селтикс” ирэх жил аваргын хэмжээнд хүртэл өрсөлдөхөөр Шакил О’Нилийг эгнээндээ элсүүлэхээр ажилдаа гарчээ.
Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд 18 жил хүчин зүтгэсэн аварга эр өнгөрсөн долоо хоногт “Би өөрийн карьераа олон улсад тоглож өндөрлүүлмээр байна” гэж ярьж байсан ч “Бостоны тавьсан саналыг хүлээж авахдаа таатай байх болно” хэмээн АР агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Score studio 