Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваанд өнгөрсөн долдугаар сарын 15-ны өдөр шатахуун тээвэрлэж явсан машин осолдон дэлбэрч, гурван машин, нэг мотоцикль өртөж, нийт арав гаруй хүн хүндээр түлэгдсэн билээ.
SPS телевизийн хүний нөөцийн менежер О.Цэнгэлийн гэр бүлийн 7 хүн болох ээж, нөхөр, 13 настай охин, 10 настай хүү, 5 настай охин, 4 сартай хүү нарын хамт зорчиж явсан машин уг осолд өртсөн. Ослын улмаас
7 сарын 16-нд таван настай охин У,
7 сарын 22-нд өрхийн тэргүүн Б,
7 сарын 29-нд гэрийн эзэгтэйн ээж А,
7 сарын 31-нд 10 настай хүү Б нас барсан бол
8 сарын 10-нд 13 настай охин Э (Солонгос руу эмчилгээнд явсан байсан) өөд боллоо.
О.Цэнгэл тэнгэрт одсон 13 настай охинтойгоо эмчилгээ хийлгэхээр наймдугаар сарын 1-нд чартер нислэгээр БНСУ-д очсон. Яг одоо тэрбээр Сөүл хотын Халлим эмнэлэгт хагалгаанд орох гэж буй бөгөөд сэтгэл санааны хүнд цочролын байдалтай, эмчилгээ хийлгэж байна.
Түүнийг Монголд эрүүл үлдсэн дөрвөн сартай хүү дээрээ эсэн мэнд ирэхэд нь туслах зорилгоор ажлын газрын хамт олон нь хандивын аян эхлүүллээ. О.Цэнгэлийн 4 сартай хүү ГССҮТ-д эмчилгээ хийлгээд, одоо аавынхаа ээж буюу эмээтэйгээ гэртээ байна. Эмээ нь настай хүн, ухаан санаа нь хүндхэн байгаа учраас О.Цэнгэлийн нөхрийн ах, дүү нар тусалж байгаа юм.
Иймд Монголын ард түмнээсээ дэмжлэг хүсч байна. Нэг гэр бүлийн долоон хүнээс үлдсэн хоёр амийг аврахад туслаач!
Маш олон хүн хандив өгөн туслалцаа үзүүлж байгаад талархаж байна.
Хандивын данс:
Худалдаа хөгжлийн банк 47 200 8534
Хаан банк 502 171 5838
Голомт банк 2205 040025
Холбоо барьж мэдээлэл авах хүн
Талийгаач Б (өрхийн тэргүүн)-гийн төрсөн ах Цэнд-Аюуш; 9545 2112
Төрсөн дүү Болд-Эрдэнэ 9406 3020
SPS ТВ-ийн захиргааны менежер Золзаяа 8810 4541
Хандивыг О.Цэнгэлийн дансанд шууд цуглуулж байна.
SPS ТВ-ИЙН ХАМТ ОЛОН
Зочин 2020-08-10 202.126.89.185
Хандивыг О.Цэнгэлийн нэртэй дансанд шууд цуглуулах болсон зөв байна, тэгэхгүй бол хамаатан саднууд мөнгөний асуудал дээр хэцүү шүү, тэр тусмаа нөхрийх нь талых, муу хүмүүс гэсэн дээ биш шүү, болгоомж илүүдэхгүй…
Зочин 2020-08-10 202.55.188.35
Гай нь таарахгүй юу даа. Муу юм болохыг зөнгөөрөө мэдэрсэн ч хүн яаж ч чаддаггүй юм байна лээ. Зайлах аргагүй гай таарна гэж байдаг. Ийм зовлон үзсэн хүний сэтгэл тамд байгаагаас өөрцгүй. Бид чадлаараа аргадаж тайтгаруулахгүй бол ийм хүнд ачаа сэтгэлдээ тээгээд амьд явахад хэцүү шүү дээ.
иргэн 2020-08-10 202.179.24.132
Хандив өглөө. Сэтгүүлчээ гарчигаа засчих, хүү нь зүгээр байхад амийг нь аваръя гээд битгий муу амлаад байгаачдээ.
зочин 2020-08-10 202.179.24.132
Би хандив өглөө. СЭТГҮҮЛЧЭЭ, ГАРЧИГАА ЗАСААЧДЭЭ. ХҮҮ НЬ ЭМЧЛЭГДЭЭД ХӨӨРХӨН БАЙХАД ЯАГААД АМИЙ НЬ АВАРЪЯ ГЭЭД МУУ ЁРЛООД БАЙНАА. ЗӨВ БИЧ, ГУЙЯ.
ард түмэн 2020-08-10 103.212.116.55
Ер нь манай иргэд хориотой бүс буюу битгий ингээрэй битгий тэг гэж хориглосон бүс зам руу дураараа ордог нэвтрэхийг хүсдэг дайрдаг бие биеэ хүндэлдэггүйн гай ш дээ тэр бензины машины жолооч наашаа битгий яв гэж гараараа савчиж орилж хашгирч дохио өгсөн юм билээ тэгтэл манайхны өөрсдийнх нь хэнэггүй Би л өолж бвал бусад хамаагүй гэдэг дээрэнгүй омголон ааш араншин өөрсөдөд нь гай болж бган ш дээ хойшдоо ер нь манайхан бие биенээ хүндэлж үамын хөдөлгөөнд оролцож бвал энэ мэт аюул аваар осол гарах
emma 2020-08-10 202.21.108.251
mash haramsaltai bainaa handiv ugluu hurdan edgeed garaarai TSENGEL -ee hatyy baij zobolng dabna shuu
Зочин 2020-08-10 49.0.212.4
Тээвэрлэж явсан компани нийгмийн хариуцлагаа хүлээ, эсвэл энэ гуниг зовлонт гэр бүлийн өмнө хийгээд олны нүдэн дээр татан буугд!
Зочин 2020-08-10 202.131.238.98
ганц үлдсэн хүүгийнхээ төлөө хүчтэй байгаарай
би 2020-08-10 202.70.44.46
түлш асгараад бараг нэг цаг болсон, асгарч байхад замын цагдаа цагдаа зогс дохио өгсөөр байхад олон машин дайрсаар байгаад, хяналтаас гарсан, энэ айлын үйлийн үр юм байх даа, тэгээд л огцом гал авалцаад шатсан гэж байна лээ, бараг л амиа хорлолт болсон юм биш үү, түүнээс биш зогссон бол ийм юм болохгүй л байлаа,
чи 2020-08-10 180.149.98.206
битгий дэмий балай юм зохиож яриад бай. энд тэндхийн шар мэдээнээс уншсан зүйлсээ хольж хутгаж ингэж дэмий дүгнэлт бүү хий!!!
дайрч хяналтнаас гарсан нтр гэж юу солиороод байгаан. ослын газрын зураг харахад ч ойлгомжтой байхад. айлын амьдрал сүйрч байхад чимээгүй эмгэнэл илэрхийлж чадахгүй бол нүдээ аниад ядаж өнгөрч сур!
Зочин 2020-08-10 203.91.115.45
Унасан том тэрэгний жолооч сонинд ярилцлага егсен байсан. Битгий наашаа ойрт гээд байхад л тоохгуй уралдаал хажуугаар нь дайраад хэнэггуй нэгэн нь тамхины иш хаяснаас гал гарсан туунээс биш жолоочийг сонсоод ойртолгуй хол зогсоцгоосон ганц жолооч л бэртээд улдэх байсан гэсэн. Жолооч яг зев хэлсэн. Монголчууд ихэнх нь ер нь адгуу хулээцгуй хэнэггуй хумуус шуу дээ. Тиймээс л авто осол их гардаг. Буруугаа ойлгоод засахаа бодохгуй унэнг нь хэлэхээр ереесее хулээж авахгуй еедеес еревелзеж еширхене.
Alban haagch 2020-08-10 203.169.48.56
Би маш олон зураг, бичлэг олж үзсэн. Жолооч машинаа унагаад бензин урсаж байгаа чиглэл рүү болон доош гүйж очсон зураг, бичлэг огт үзээгүй. Харин газрын дээд талаас ирж байгаа тээврийн хэрэгслийг бол зогсоосон байх. Зовлонд нэрвэгдсэн үед цэцэрхэх аймшигтай бөгөөд зэвүүн байдаг юм. Жолоочид ч энэ гэр бүлд ч гай таарсан. Харин жолоочийн зөв, эдний буруу гэх чиний хандлага чамайг ямар аюултай хүн болохыг л илтгэж байна.
Зочин 2020-08-10 202.21.107.116
ер нь бол тийм их бензин асгарсан байхад хаа холоос үнэртэж байгаа шүү дээ. ер нь манайханы хандлага шүү дээ. хүнийг хэлэлтгүй би ч дайрдаг монгол зан л юм даа.
зочин 2020-08-10 103.212.116.55
энэ хүний бичсэн бол зөв ш дээ Би мундаг снргэлэн гээл дайраал мүлжээл явдаг эргүү бүдүүлэг шүү дээ манай монголчууд ялангуяа хувийн зохион байгуулалт сахилга бхт бхгүй бодхоор цагтаа багтахгүй яарч адгаж явдаг хүлээцгүй тэвчээргүй зантай үхэр монголчууд шүү бид нар
Alban haagch 2020-08-10 203.169.48.56
Ийм аюултай асуудал дээр битгий хөөрч сэвж бай, өөрт чинь нэг өдөр гай таарах ч юм билүү. Чиний "Машин унаад цаг болсон …, цагдаа хориод байхад дийлдээгүй дайрсан …." гэх үгс яг л үхэл үзсэн хэрээ хөөрөөд гуаглаж байгаа мэт сонсогдож байна. Бусдын зөвлөн дээр бүү хөөр.
ард түмэн 2020-08-10 103.212.116.55
Харин тийм ш дээ зогс аюултай гээд бхад дайрч орсон хэдхэн машинууд лэлбэрсэн бна лээ ш дээ зогс гэвэл зогчдог л болмоор бна мал үхэр шиг дайрдагаа л больчооч оркуудаа энэ дайрч орсон оркууд өөрсдөө бараг амиа хорлосон гэхэд болмоор санагдаж бна тэнэг эцэг эхчүүдээс болж монголын ирээдүй үр хүүхдүүд дандаа хэлмэгдэж бна шүүүүү
Иргэн 2020-08-10 66.181.176.38
Танихгүй ч гэсэн жирийн иргэд надаас эхлээд хандив өгсөн л байх тэр нь ажлын газар найз нөхөд гэдэгт орчихов уу, хүүгийхээ төлөө хүчтэй байгаарай!
Зочин 2020-08-10 202.126.89.219
Харин тийм Би ч бас хийсэн
Зочин 2020-08-10 202.9.46.184
Баярлалаа ч байдаггүй шд. Нөгөө сагсчин Дөлгөөний ар тал яалаа. Тэрбум төгрөг аваад усанд хаясан чулуу шиг алга болсон
Зочин 2020-08-10 203.91.115.45
1,5 тэрбумыг аваад аав ээж нь Америк руу алга болоо биз дээ
зочин 2020-08-10 203.91.115.244
Тээвэрлэгч компани яасан бэ тоож дуугардагчгүй юү
АПУ гийн 2020-08-10 202.9.46.184
ШУНХЛАЙ
236 2020-08-10 103.206.195.230
Шунхлайгийн шунхай захирал Сүхбаатарын хувийн шатахууны гэрээт машин шүү дээ.
Хариуцлага 2020-08-10 113.29.230.196
Тийм үү тэгвэл хариуцлага хаана бна