Ослоос үлдсэн эх, хүү хоёрыг аврах аян эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.08.10-нд нийтлэгдсэн

Ослоос үлдсэн эх, хүү хоёрыг аврах аян эхлүүллээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваанд өнгөрсөн долдугаар сарын 15-ны өдөр шатахуун тээвэрлэж явсан машин осолдон дэлбэрч, гурван машин, нэг мотоцикль өртөж, нийт арав гаруй хүн хүндээр түлэгдсэн билээ.

SPS телевизийн хүний нөөцийн менежер О.Цэнгэлийн гэр бүлийн 7 хүн болох ээж, нөхөр, 13 настай охин, 10 настай хүү, 5 настай охин, 4 сартай хүү нарын хамт зорчиж явсан машин уг осолд өртсөн. Ослын улмаас

7 сарын 16-нд таван настай охин У,

7 сарын 22-нд өрхийн тэргүүн Б,

7 сарын 29-нд гэрийн эзэгтэйн ээж А,

7 сарын 31-нд 10 настай хүү Б нас барсан бол

8 сарын 10-нд 13 настай охин Э (Солонгос руу эмчилгээнд явсан байсан) өөд боллоо.

О.Цэнгэл тэнгэрт одсон 13 настай охинтойгоо эмчилгээ хийлгэхээр наймдугаар сарын 1-нд чартер нислэгээр БНСУ-д очсон. Яг одоо тэрбээр Сөүл хотын Халлим эмнэлэгт хагалгаанд орох гэж буй бөгөөд сэтгэл санааны хүнд цочролын байдалтай, эмчилгээ хийлгэж байна.

Түүнийг Монголд эрүүл үлдсэн дөрвөн сартай хүү дээрээ эсэн мэнд ирэхэд нь туслах зорилгоор ажлын газрын хамт олон нь хандивын аян эхлүүллээ. О.Цэнгэлийн 4 сартай хүү ГССҮТ-д эмчилгээ хийлгээд, одоо аавынхаа ээж буюу эмээтэйгээ гэртээ байна. Эмээ нь настай хүн, ухаан санаа нь хүндхэн байгаа учраас О.Цэнгэлийн нөхрийн ах, дүү нар тусалж байгаа юм.

Иймд Монголын ард түмнээсээ дэмжлэг хүсч байна. Нэг гэр бүлийн долоон хүнээс үлдсэн хоёр амийг аврахад туслаач!

Маш олон хүн хандив өгөн туслалцаа үзүүлж байгаад талархаж байна.

Хандивын данс:

Худалдаа хөгжлийн банк     47 200 8534

Хаан банк       502 171 5838

Голомт банк  2205 040025

Холбоо барьж мэдээлэл авах хүн

Талийгаач Б (өрхийн тэргүүн)-гийн төрсөн ах Цэнд-Аюуш; 9545 2112

Төрсөн дүү Болд-Эрдэнэ 9406 3020

SPS ТВ-ийн захиргааны менежер Золзаяа 8810 4541

Хандивыг О.Цэнгэлийн дансанд шууд цуглуулж байна.

SPS ТВ-ИЙН ХАМТ ОЛОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж