“Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд Монгол Улсын гавьяат малчин цол хүртээв | News.MN

“Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд Монгол Улсын гавьяат малчин цол хүртээв

“Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд Монгол Улсын гавьяат малчин цол хүртээв

“Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд Монгол Улсын гавьяат малчин цол хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны наймдугаар сарын 10-ны өдөр Дундговь аймагт ажиллаж, шинэ зам болон бусад бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав. Энэ үеэрээ Монгол Улсын гавьяат цол хүртээж, “Эхийн алдар” одон гардууллаа.

Энэ жил Дундговь аймгаас нийт 161 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг найм, Хоёрдугаар зэргийн одонг 153 ээжид хүртээж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга шагнал гардуулсныхаа дараа алдарт ээжүүдэд хандан үг хэлэхдээ, “Хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулна гэдэг бол үндэстнийхээ өмнө байгуулж байгаа эрхэм гавьяа, улсынхаа хөгжилд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт” болохыг онцоллоо. Мөн тэрбээр Монголын иргэдийг эрүүл саруул, цовоо цолгин, аз жаргалтай өсгөн бойжуулж байгаа ээжүүдэд халуун талархал илэрхийлж, баяр хүргэв.

Мөн энэ үеэр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харъяат, “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд Монгол Улсын гавьяат малчин цол хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга баяр хүргэж үг хэлэхдээ,  “Өнөөдөр одонгоо гардаж байгаа олон эхчүүдийн хамт нэгэн буянтай бууралд Монгол Улсын гавьяат малчин цол, тэмдгийг гардууллаа. Энэ хүн бол Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат “Фронт” хэмээн алдаршсан Сүрэнхорын Цэгмид гуай юм. Тэрбээр 1942 оны 12 дугаар сард 19-хөн настайдаа Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Свердловск орчмын фронтын тэргүүн шугам дээр  очиж байсан юм. Монгол Улсаас илгээсэн бэлгийн гурав дахь цуваагаар 217 вагон бүхий дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлс хүргэж, мөн ард түмний хөрөнгөөр боссон 40 танкийг чин сэтгэлийн дэмжлэг болгон хүлээлгэн өгч байжээ.

С.Цэгмид гуайг сар гаруйн өмнөхөн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалиар шагнасан. Үйлс буян нь дэлгэрсэн бууралдаа зуу насалж, зургаадай таяг тулахын ерөөлийг дэвшүүлье” гэлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан.

“Эхийн алдар” одонг жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр буюу зургадугаар сарын нэгний өдөр гардуулдаг уламжлалтай боловч дэлхий даяар тарсан коронавируст цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, энэ жил одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.

Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болсон юм.

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-10 202.179.21.249

Нэрт яруу найрагч Р.Чойном “Аливаа муу зүйлийг шүүмжлэх эрхтэй шигээ аливаа сайн зүйлийг магтах зүрхтэй байх хэрэгтэй” гэжээ.

Avatar

Зочин 2020-08-10 202.131.238.98

жонхуурсаар л явна

Avatar

Зочин 2020-08-10 202.179.21.249

Өөрөө л жонхуурсаар л явдаг юм байна. Төр засгийн ажил явдгаараа явж байна.

Avatar

nemo 2020-08-10 99.57.27.106

LUU orooson bustei urd zugiin eronhiilogchuu ugui uu

Avatar

nemo 2020-08-10 99.57.27.106

ene novshiin genko odoo ene neg LUU orooson busee bolildoo uugaa zognood baigaa mafiin hulgaich ve

Avatar

Зочин 2020-08-10 75.155.149.227

Gavyat malchin gej yu baisiin ?? Ineedtei yum. Hodolmoriin baatar ene ter gedg baisan bish uu?? Hichneen shagnal ogson ch m-uud MAN- Malnuuddaa l sanalaa ogoh ni saikhan daa

Avatar

Зочин 2020-08-10 203.169.49.119

Оройтсон ч гэсэн шагнал эзэнээ олжээ. Энэ олон жилийн дараа амьд дээр нь өгсөн шагнал маш үнэ цэнэтэй шүү.

Avatar

Зочин 2020-08-10 202.179.21.234

"Их мэдэгчид" шүүмжлэх яахав, хэн ч эндүүрч болно. Гол нь дэмжиж туслах.

Avatar

сэдгэгдэл энэ? 2020-08-10 103.212.119.115

Би гавьяатай гэж хэлэхээс эмээн , би.би гэж гүйгсэдийн нүргээнд дарагдан хоцорсон энэ настны гавьяаг албажуулсан сайн мэдээ мөнөөс мөн..Талархмаар олон сайхан шинэлэг ажил сэддэг ерөнхийлөгчдөө бас баяр хүргэе.

Avatar

zochin 2020-08-10 202.21.103.86

mash zagaa olson shagnal bolloo . ali xediin emnex erenxiilegch nar egex baisan umaa . xairt ex oronchdoo.

Avatar

Хотын уугуул иргэн 2020-08-10 192.82.69.22

Юун "Свердловск орчмын фронтын тэргүүн шугам" бэ… Свердловск хот буюу одоогийн Екатеринбург хот чинь хаа байсын Оросын гүнд Уралын нуруунд байдаг хот шүүдээ. Москвагаас 1016 км хол. Ерөнхийлөгч хийгээд түүний тамгын газрынхан, тэр олон түүний "зөвлөхүүд" гэж ёстой ном умшдаггүй, түүх газар зүйн талаар ямарч ойлголтгүй нөхөд байдаг нь инээдтэй бөгөөд хачирхалтай.

Avatar

Зочин 2020-08-10 202.55.188.40

Свердловск орчмын фронтын тэргүүн шугам дээр – ЕРӨНХИЙЛЭГЧИД ТҮҮХ ЗААГААД ӨГӨХ ХҮН БАЙНА УУ ? ГЕРМАНЫ ФАШИСТУУД МОСКВА ХОТОД 42 КМ ОЙРТСОН БОЛОХООС СВЕРДЛОВСК ХОТЫН ОЙРОЛЦОО ( УРАЛЫН НУРУУНЫ НААД ТАЛ ГЭСЭН ҮГ) ФРОНТЫН ТЭРГҮҮН ШУГАМ ОЙРТОО Ч ҮГҮЙ ШҮҮ ДЭЭ !!!

Avatar

зочин 2020-08-10 150.129.140.24

болж дээ хөөрхий, настандаа баяр хүргэе

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж