Нийслэл, дүүрэг, хорооны статус, чиг үүргийг тодорхой болгох ёстой гэв | News.MN

Нийслэл, дүүрэг, хорооны статус, чиг үүргийг тодорхой болгох ёстой гэв

Нийслэл, дүүрэг, хорооны статус, чиг үүргийг тодорхой болгох ёстой гэв

Нийслэл, дүүрэг, хорооны статус, чиг үүргийг тодорхой болгох ёстой гэв

УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэх тов гарсан.

Үүнтэй холбоотойгоор хот эрх зүйн шинэчлэлээ хийх, дагалдах хуулиуддаа санал оруулах чиглэлээр НИТХ, НЗДТГ, ЗАА-ны төлөөллийг оролцуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагваар ахлуулсан Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Тус ажлын хэсгийнхэн өнгөрсөн амралтын өдрүүдэд хуралдаж, дээрх хуулиудад шинээр тусгах болон, өөрчлөн найруулах саналаа солилцлоо. Энэ үеэр нийслэл, дүүрэг, хорооны статус, чиг үүргийг тодорхой болгох, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах чиглэлээр тодорхой саналуудыг тусгах ёстойг ажлын хэсгийнхэн хэлж байв.

Цаашдаа нийслэл хот маань бие даан, хувийн хэвшлийнхнийхээ оролцоотойгоор хөгжих учиртай. Ингэхийн тулд бидэнд санхүүгийн болон захиргааны эрх мэдэл хэрэгтэй. Иймд дээрх хуулийн төслүүдэд тооцоо судалгаатай  санал оруулах нь чухал хэмээн НИТХ-ын дарга Р.Дагва онцолж байсан юм.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-08-10 203.91.115.39

Хөдөөний ОРКуудаа хичээлд суулгаач унаган Улаанбаатарыг маань хогийн цэг болголоо дээр нь хотын захиргаа гэж нул оркуудын цаглаан болсон газар болоод хотын төлөө ажил хийхгүй хувийнхаа даргынхаа төлөө ажилладаг б**с долоогч хар оркууд боллоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж