Бейрут: Дэлбэрэлтийн үеэр гурван нярайг аварсан сувилагч | News.MN

Бейрут: Дэлбэрэлтийн үеэр гурван нярайг аварсан сувилагч

Бейрут: Дэлбэрэлтийн үеэр гурван нярайг аварсан сувилагч

Бейрут: Дэлбэрэлтийн үеэр гурван нярайг аварсан сувилагч

Залуу сувилагч бүсгүй Ливаны үндэсний баатар болон мандаж байна. Учир нь тэрбээр аймшигт дэлбэрэлтийн үеэр гурван нярайг эрчимт эмчилгээний тасгаас аварч, аюулгүй газарт хүргэж чаджээ. Тэрбээр одоо ч үргэлжлүүлэн ажиллаж буй аж.

Бейрутын хамгийн олон жилийн түүхтэй, чадварлаг эмнэлгүүдийн нэг болох Гэгээн Жоржийн их сургуулийн эмнэлэг дэлбэрэлт болсон боомттой 1 км ойр байрладаг аж. Улмаар боомтын агуулахад аймшигтай дэлбэрэлт болж, эргэн тойрны барилгуудыг сүйтгэх үед тус эмнэлэгт дэлбэрэлтийн давалгаа, тоос шороо хана, цонхыг цөмлөн орж ирж, хар дарсан зүүд гэмээр орчин, үймээн самуун үүссэн байна.

Залуу сувилагч Памела Зейнун тухайн үед эрэлхэг зориг гарган гурван нярайг аварсан бөгөөд сэтгүүлч, гэрэл зурагчин Билал Жавич түүний зургийг авч амжжээ.

Зейнун сүүлд ярилцлага өгөхдөө “Би гэнэт л нуранги дунд сэрсэн. Хамгийн түрүүнд би босч зогсоод, өөрийнхөө хэр бэртсэнийг шалгаж, гарах гарц хайж эхэлсэн. Эргэн тойронд хамтрагч эмч, сувилагч нар маань цусанд будагдан хэвтэцгээж байлаа” хэмээн дурссан байна.

Азаар нярай хүүхдүүд гэмтэж бэртээгүй байсан ч нурах дөхсөн тийм орчинд байх нь аюултай учир Зейфан тэнд байсан 2 кг-аас дээшгүй жинтэй гурван нярайг тэврээд нуранги дундуур гүйсээр гадаа гарчээ.

“Арайхийн гадаа гартал арай бага гэмтсэн эмч, сувилагч нар бүтэн үлдсэн цөөхөн багаж хэрэгслүүдээрээ гудамжинд шархадсан хүмүүст тусалж байсан. Би хүмүүсээс ганц нэг хувцас гуйж аваад, түүгээрээ хүүхдүүдийг өлгийдөж, хүүхдүүдэд тохиромжтой тусламж үзүүлж чадах эмнэлэг хайн тэндээс яаравчлан явсан. Таван км гаруй алхсаны эцэст би бүтэн эмнэлэг олж, эмч нараас хүүхдүүдийг хийх ганц ч хамаагүй инкубатор гуйсан. Аз болж тэдэнд илүү инкубатор байсан учир би хүүхдүүдийг нэг инкубаторт хийж авсан юм. Удалгүй хүүхдүүдийн амин үзүүлэлтүүдийг шалгахад тэдний зүрхний цохилт, амьсгал, биеийн дулаан, арьсны өнгө гээд бүх зүйл хэвийн байгааг мэдээд сая нэг тайвширсан” хэмээн Зейнун ярьжээ.

Гэгээн Жоржийн эмнэлэг дэлбэрэлтэд өртсөний улмаас хэд хэдэн ажилтан, өвчтөн нас барсан юм. Өдгөө тус эмнэлгийн гурван ч эмч үхэл, амьдралын зааг дээр байгаа аж.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
123
ЗөвЗөв
12
ХөөрхөнХөөрхөн
7
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол 2020-08-10 103.229.123.52

Манайд бага хэмжээгээрч болов, дэлбэрч сүйдлэх аюутай хуримтлал байх вий?! ХХ зуунаас хадгалагдаж үлдсэн цэргийн зэвсгийн агуулахууд, уул уурхайнхны дэлбэлж тэслэх зүйлс агуулдаг агуулахууд гээд бүгдийг шалгаж, хот суурин газраас хол байлгах хэрэгтэйг манай цэргийнхэн, онцгойгийнхон, төр засгийн удирдлагууд эрхбиш анхааралдаа авч байгаа биз дээ? Сайтар шалгах хэрэгтэй дээ.

Avatar

зочин 2020-08-10 59.153.115.127

Эрэлхэг эмэгтэй байна. Түүнтэй учирсан ихрүүд ч ус уух хувьтай
азтай үрс.

Avatar

burhandaa bayarlalaa 2020-08-10 103.229.120.157

burhandaa bayarlalaa

Avatar

zochin 2020-08-10 202.179.25.88

mundag umaa burchan orschoog

Avatar

Зочин 2020-08-10 202.179.24.18

Хүний алаг үрс хаана ч ялгаагүй. Ус уух хувьтай хүүхдүүд байж.Ээ эвий дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж