ОХУ-ын аврах баг Бейрутын нурангиас нэг ч амьд хүн олсонгүй

Хуучирсан мэдээ: 2020.08.10-нд нийтлэгдсэн

ОХУ-ын аврах баг Бейрутын нурангиас нэг ч амьд хүн олсонгүй

ОХУ-ын аврах баг Бейрутын нурангиас нэг ч амьд хүн олсонгүй

Бейрут хотод болсон аймшигт дэлбэрэлтийн дараа ослын газарт ажилласан ОХУ-ын аврах баг ажлаа дуусгажээ. Тэд Ливаны эрх баригчдад нуранги доор амьд үлдсэн хүн бий гэж хүлээх хэрэггүй хэмээн зөвлөсөн байна. Мөн дэлбэрэлттэй холбоотойгоор нас барагсдын тоо 158-аас 220 болон өсчээ.

ОХУ-ын Онцгой байдлын яамны төлөөлөгч “Ливаны Батлан хамгаалах яаманд албан ёсоор нуранги доор амьд үлдсэн хүн байхгүй, найдах хэрэггүй хэмээн мэдэгдсэн. ОХУ-ын аврах баг хайгуулын явцад нуранги дороос зургаан цогцос гарган авч, 90 гаруй шархадсан хүмүүст тусалсан” хэмээн мэдэгдсэн байна.

Харин Бейрут хотын захирагч Марван Аббудын хэлснээр нас барагсдын тоо 220 болж өссөн бөгөөд дахин 110 хүнийг хэрхэн тодорхойлох нь ойлгомжгүй хэвээр байгаа аж.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж