Коллин Морикава “PGA Tour”-т аваргаллаа

Хуучирсан мэдээ: 2020.08.10-нд нийтлэгдсэн

Коллин Морикава “PGA Tour”-т аваргаллаа

Коллин Морикава “PGA Tour”-т аваргаллаа

1920 оноос 90 жилийн хугацаанд зохиогдож ирсэн Америкийн гольфын аварга шалгаруулах “PGA Tour” тэмцээн 2020 оны наймдугаар сарын 06-наас 09-ний хооронд Сан-Франциско хотын Хардинг Паркт зохион байгуулагдаж, Коллин Морикава аваргаллаа. Энэхүү тэмцээний шагналын сан 11 сая америк доллар бөгөөд 23 настай Морикова анх удаагаа түрүүлэв.

Коллин Морикава “Гайхалтай байлаа. Би жаахан хүүхэд байхаасаа л энэ тэмцээнд түрүүлэхийг хүсч байсан. Гольфыг сонирхогчийн төвшинд тоглодог болсноос хойш энэ нь надад маш сайхан санагдаж эхэлсэн. Сан-Франциско хотод ирэхэд миний хоёр дахь гэр шиг байсан" гэж ярьжээ.

Тэрбээр Хардинг Паркт тоглож байсан туршлагынхаа тухай “Би энэ гольфын талбайг олон арван удаа харж байсан учраас надад жаахан ч гэсэн тус болоосой гэж хүссэн. Гэхдээ хангалттай тусламж үзүүлж чадаж буй мэт байсан” хэмээн хэлсэн байна.

Тус тэмцээний хоёрдугаар байранд Английн Пол Кэйси, дэлхийн номер нэг гольфчин асан Дастин Жонсон нар -11 оноотойгоор орсон бол тэмцээний аварга Морикава-13 оноо авчээ. Ирэх жилийн “PGA Tour” тэмцээн 2021 оны есдүгээр сарын 10-наас 13-ны хооронд зохиогдох юм.

Д.БААСАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж