Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн шинэ төсөлд иргэдээс санал авч байна | News.MN

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн шинэ төсөлд иргэдээс санал авч байна

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн шинэ төсөлд иргэдээс санал авч байна

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Ё.Баатарбилэг нарын есөн гишүүн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.  

Хуулийн төслийг  2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Хуулийн төсөлтэй http://forum.parliament.mn/projects/10869 хаягаар орж, дэлгэрэнгүй танилцана уу.

Улмаар Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Г.Ганболд Б.Энхбаяр, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд иргэн, байгууллага, хуулийн этгээдээс санал авч байна.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-10 49.0.212.4

Одоо энэ зүгээр байгаа хууль журмаа оролдож өөрийн намд ашигтай бантан болгож сэглэх хэрэг байгаамуу таминээ, ул суурьтай бодох хэрэгтэй дээ

Avatar

Sudlaach 2020-08-10 202.70.34.114

* Oron nutgiin songuulid Namuud oroltsohiig horigloh,,,,+Sumiin zasag dargiig irgedees songoj bh

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж