Архангайд осолдсон гэр бүлийн ар гэрийнхэн УОК-т ханджээ

Хуучирсан мэдээ: 2020.08.10-нд нийтлэгдсэн

Архангайд осолдсон гэр бүлийн ар гэрийнхэн УОК-т ханджээ

Архангайд осолдсон гэр бүлийн ар гэрийнхэн УОК-т ханджээ

Архангай аймгийн Цагаан даваанд шатахуун тээвэрлэж явсан машин унасны улмаас дэлбэрэлт болж, замаар зорчиж явсан 20-иод хүн түлэгдсэн аймшигт осол долдугаар сарын 15-нд гарсан. Уг осолд нэг гэр бүлийн долоон хүн өртөж, тав нь нас бараад байна.

Ослоос амьд үлдсэн ээж нь 13 настай охиноо яаралтай хагалгаанд оруулахаар БНСУ руу явсан.  Гэвч охин БНСУ-д хоёр удаа хагалгаанд орж, шархаа дийлэлгүй өнөөдөр /2020.08.10/ өөд болжээ. Охины шарилыг эх оронд нь авч ирэх асуудлаар ар гэрийнхэн нь Ерөнхий сайд болон УОК-т хандсан байна.

О.Цэнгэлийн дансанд өнөөдрийн байдлаар 200 орчим сая төгрөг цугласан бөгөөд энэ мөнгө нь охины хоёр удаагийн хагалгаа болон эмчилгээнд зарцуулагдсан аж. Тиймээс О.Цэнгэлд туслах хандивын аянд Солонгос дахь монголчууд туслан данс нээлгэхээр ажиллаж буй юм байна.

О.Цэнгэлийн хувьд Солонгос улсад эмчилгээ хийлгэж, хоёр удаагийн хагалгаанд орох шаардлагатай байгаа ажээ. Иймээс эмчилгээний зардалд дэм болохыг нийт монголчуудаасаа хүсч, хандивын аян өрнүүлж байна.

 Данс эзэмшигчийн нэр: ОЧБАЯРЫН ЦЭНГЭЛ

5021715838 -ХААН банк

2205040025-Голомт банк

472008534 -Худалдаа, хөгжлийн банкны данс руу сэтгэлийн хандив өргөөрэй.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж