Их Британи илүүдэл жинтэй хүмүүст хөл хорино | News.MN

Их Британи илүүдэл жинтэй хүмүүст хөл хорино

Их Британи илүүдэл жинтэй хүмүүст хөл хорино

Их Британи илүүдэл жинтэй хүмүүст хөл хорино

Их Британид коронавирусийн дахин нэг давалгаа эхлэхэд илүүдэл жинтэй иргэд үргэлжлүүлэн гэртээ хөл хоригдож болзошгүй нь. Учир нь илүүдэл жинтэй хүмүүс коронавирусээр өвчлөх магадлал илүү их, эмчилгээ үр дүнгүй болох аюул өндөр байдаг аж. Их Британид илүүдэл жинтэй хүмүүсийн тоо гайхмаар их, цар тахлын дахин нэг давалгаа эхэлбэл 13 сая иргэн илүүдэл жингийн уршгаар халдвар авах эрсдэл тулгарах юм байна.

Тус улсад шинэ халдварын тоо дөрөвдүгээр сараас хойш буурсан хэдий ч өдөр бүр шинэ тохиолдол бүртгэгдсээр байгаа билээ. Одоогийн байдлаар Их Британид нийт 310 825 хүн халдвар авснаас 46 574 хүн нас барсан байна. Цаашдаа халдварын дараагийн давалгаа эхэлбэл засгийн газрын зүгээс улс даяар бүтэн хөл хорио зарлахын оронд халдвар авах өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүст л хөл хорихоор төлөвлөж байгаа хэмээн Телеграф агентлаг мэдээлсэн байна.

Халдвар авах өндөр эрсдэлтэй бүлэг гэдэгт илүүдэл жин дээгүүрт бичигдэж буй аж. Мөн нэгэн сайд мэдээлэхдээ “Засгийн газар илүүдэл жинтэй ард иргэдээсээ өөрсдийнхөө төлөө гэртээ үлдэхийг эелдгээр хүсэх байна. Бүдүүн хүн бүр эрүүл мэнд муутай гэсэн үг биш ч энэ нь хамгийн зөв арга” хэмээжээ.

Засгийн газар одоохондоо дээрх төлөвлөгөөг батлаагүй байгаа ч хэвлэлийн төлөөлөгчийн Телеграф сонинд ярьснаар дээрх аргаар ажиллахыг эрмэлзэж буй аж.

Хэрвээ коронавирусийн дараагийн давалгаа Их Британид эхэлж, засгийн газар илүүдэл жинтэй иргэдээ хөл хоривол ойролцоогоор 13 сая хүн гэрээсээ гарах эрхгүй болох юм байна. Сүүлийн 20 жилийн турш тус улсад илүүдэл жинтэй хүмүүсийн тоо ойролцоогоор хоёр дахин нэмэгджээ. Тухайлбал, өдгөө Их Британийн дөрвөн эрэгтэй тутмын нэг, гурван эмэгтэй тутмын нэг нь илүүдэл жинтэй бөгөөд улмаар улс даяар чихрийн шижин өвчин үндэсний аюул болоод буй юм байна.

ДЭМБ-ын мэдээлж буйгаар Их Британи нь Европын орнууд дотор Турк, Малта хоёрын ард орох гурав дахь хамгийн "бүдүүн" орон аж. Тиймээс эрх баригчид ард иргэдээ дасгал хөдөлгөөн хийж, эрчимтэй жин хасахыг уриалжээ. Учир нь ирээдүйд коронавирусийн эсрэг вакцин гарлаа ч илүүдэл жинтэй хүмүүст нөлөөлөхгүй байх магадлал өндөр ажээ. Жишээлбэл, томууны болон гепатит өвчнүүдийн вакцин илүүдэл жинтэй хүнд үйлчилдэггүй. Үүний адил коронавирусийн эсрэг вакцин ч илүүдэл жинтэй хүнд үр дүн үзүүлэхгүй байж магадгүй хэмээн олон эрдэмтэн санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч буй юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Sanal 2020-08-10 139.5.218.69

Yavdag jorlongoosoo salah heregtei. Buduun gedsiig JORLON gej bga yum, jigsheed dasgal hiij hoolnii deglem barij tyrah heregtei bna shu….

Avatar

бйс 2020-08-10 66.181.161.72

Манай бүдүүнүүд томуу тарааж хүүхдүүдийг эрсдэлд оруулдаг юм байна даа.

Avatar

badarch 2020-08-10 66.181.182.149

manai gvzeetei erchvvd korona awbal taliigaach boloh yum bna

Avatar

Зочин 2020-08-10 103.229.120.98

Манай бехчvvдийг хамгийн анхаарч хелийг нь хоримоор юм бн!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж