Атлетико Мадрид багийн хоёр тоглогч коронавирусийн халдвар авчээ | News.MN

Атлетико Мадрид багийн хоёр тоглогч коронавирусийн халдвар авчээ

Атлетико Мадрид багийн хоёр тоглогч коронавирусийн халдвар авчээ

Атлетико Мадрид багийн хоёр тоглогч коронавирусийн халдвар авчээ

Атлетико Мадрид багийн тоглогчид эрүүл мэндийн шинжилгээ өгөхөд хоёр ахмад тоглогчоос коронавирус илэрчээ. Испанийн баг ирэх Баасан гариг (2020.08.14)-т аваргуудын лигийн шигшээ наймын тоглолтоо Германы РБ Лейпциг багтай Португалд очиж тоглох хуваарьтай байгаа юм. Бямба гаригийн орой Атлетико Мадрид баг мэдэгдэл хийхдээ хоёр тоглогч вирусийн халдвар авсан гэж мэдэгдсэн бөгөөд баг тухайн тоглогчдыг яаралтай тус тусын гэрт тусгаарлаж эрүүл мэнд, хөлбөмбөгийн шаардлагатай бүхий л байгууллагад мэдэгдсэн байна.

Бэлтгэлийн баазад вирусийн шинжилгээнд 93 хүн хамрагдсан бөгөөд хоёр тоглогчоос ийнхүү вирус илэрчээ. Мөн Атлетико Мадрид баг тэмцээний хүрээнд “UEFA”-гаас багуудад өгсөн албан ёсны удирдамжийг дагаж мөрдөнө гэдгээ мэдэгдлээ. Энэхүү удирдамж нь баг өдөр бүр халуунаа үзүүлж, бусад шаардлагатай зүйлсийг хийх бөгөөд аялан тоглолт хийхээс өмнө заавал шинжилгээ өгөх шаардлагатай юм.

Харин ЛаЛигийн талаас үүний үр дүнд тэдний бэлтгэл болон тоглолтод нөлөөлнө гэж мэдэгдсэн байна. Атлетико Мадрид баг ямар тоглогчид коронавирус туссаныг зарлаагүй, тухайн тоглогчид Лиссабон руу нисэх нислэгт багтахгүй ажээ. Мягмар гаригт Атлетико багийн арын алба болон баг тамирчид Португал руу нисэхээр төлөвлөж байгаа  бөгөөд одоогоор Баасан гаригийн орой Лейпцигтэй хийх шөвгийн наймын тоглолтын бэлтгэлээ базааж байна.

Д.БААСАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж