"АНУ-аас Оросын эсрэг хориг тавих өөр юу ч үлдээгүй" хэмээн Ерөнхийлөгч Дональд Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О’Брайен мэдэгджээ. Тэрбээр “CBS News” телевизийн “Face the Nation” (Үндэстний нүүр царай) ярилцлагын нэвтрүүлэгт оролцсон аж.
Роберт О’ Брайен ярилцлагын үеэр Ерөнхийлөгч Дональд Трамптай холбоотой асуултаас зайлсхийж байжээ. Түүний мэдээлснээр Оросын иргэд, компаниуд, засгийн газрын эсрэг АНУ-аас хориг тавьж, тагнуулуудыг нь хөөн гаргаж, консулын газрууд бусад дипломат газруудыг хаасан аж.
Үүний зэрэгцээ ирэх арваннэгдүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлөх тал дээр ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путиныг шууд хориглох тушаал өгчээ. Түүнчлэн тэрбээр Хятад, Ираны талаас Цагаан ордны сонгуульд хөндлөнгөөс оролцохоос сэрэмжлэх, таслан зогсооход анхаарч ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: THE WEEK
Холбоотой мэдээ