Хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2020.08.10-нд нийтлэгдсэн

Хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

Хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

Монгол Улсын Шадар сайдын 76 дугаар тушаалын дагуу Зам тээврийн хөгжлийн яам, Онцгой байдлын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэвтрэх, улс хооронд болон дамжин өнгөрөх тээвэрлэлтэд коронавируст халдвар Ковид-19 аас учирч болзошгүй эрсдэлийг үнэлэх, бууруулах, бэлэн байдлыг хангах, зөвлөмж боловсруулахаар Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь аймгуудад ажиллалаа.

Тус ажлын хэсгийнхэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоос Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомт хүртэл улс хооронд болон дамжин өнгөрөх тээвэрлэлтийн замналын дагуух хүндэрсэн үед авах арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцах, коронавируст халдвар /КОВИД-19/ тархах эрсдэлтэй нөхцөл байдлыг тогтоох, үнэлэх, эрсдэл бүхий нөхцөл байдлын үнэлгээнд дүгнэлт хийх, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах арга хэмжээний төлөвлөгөө, түүнд шаардлагатай хөрөнгө санхүүгийн тооцоо судалгаа гаргаж танилцуулах, цаашид коронавируст халдвар /КОВИД-19/-ын үед улс хоорондын болон дамжин өнгөрөх тээвэрлэлтийг эрсдэлгүй зохион байгуулах боломжийн талаар санал зөвлөмжийг боловсруулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж