Коронавирусийн халдвараас сэргийлэх амны хаалт олон улсад хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн болжээ. Израйлын үнэт эдлэлийн компани алт, алмааз эрдэнээр дэлхийн хамгийн үнэтэй амны хаалт бүтээсэн байна. 18 каратын цагаан алтан амны хаалтыг 3600 ширхэг хар, цагаан алмааз эрдэнээр чимэглэж, худалдан авагчийнх нь хүсэлтээр “N99” шүүлтүүр суулгажээ.
Израйлын загвар зохион бүтээгч Исаак Левигийн мэдээлснээр, дээрх амны хаалт 1.5 сая ам.долларын үнэтэй аж. Худалдан авагч нь АНУ-д оршин суудаг ч Хятадын бизнесмен юм байна. Олон улсад амны хаалтыг олон нийтийн газар заавал зүүх журам мөрдөж байгаа ч энэ амны хаалтны жин 270 грамм ажээ.
Үүний зэрэгцээ алтаар урлаж, алмааз эрдэнээр чимэглэсэн өөр хоёр амны хаалтны захиалга хүлээн авсан бөгөөд энэ он дуусахаас өмнө захилагчдад нь хүргэхээр ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: AGENCE FRANCE-PRESSE
Холбоотой мэдээ