Америкчууд иргэншлээсээ татгалзах нь эрс нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.08.10-нд нийтлэгдсэн

Америкчууд иргэншлээсээ татгалзах нь эрс нэмэгджээ

Америкчууд иргэншлээсээ татгалзах нь эрс нэмэгджээ

Кембрижийн их сургуулийн нягтлан бодогч нарын хийсэн нэгэн судалгааны хариу өчигдөр (2020.08.10) гарч, америкчууд иргэншлээсээ татгалзах нь түүхэнд байгаагүй ихээр нэмэгдсэнийг харуулжээ. Тухайлбал, энэ оны эхний хагаст нийт 5800 гаруй хүн АНУ-ын иргэншлээс татгалзсан байна. Харьцуулж үзвэл 2019 онд бүтэн жилийн турш дээрх тооны хагаст ч хүрэхгүй буюу 2072 хүн АНУ-ын иргэншлээс татгалзсан аж.

Кембрижийн их сургуулийн нягтлан бодогч нар судалгаандаа АНУ-ын засгийн газраас гурван сар тутамд гаргадаг иргэншлээсээ татгалзсан хүмүүсийн нэрийн жагсаалтыг гол эх сурвалжаа болгон ашиглажээ. Тэд энэ талаар “Иргэншлээсээ татгалзсан хүмүүс ихэнхдээ аль хэдийнэ АНУ-д амьдрахаа больсон агаад АНУ-д болж буй бүхнээс залхсан байдаг аж. Тэд Ерөнхийлөгч Трамп, АНУ-д коронавирусийн эсрэг хэрхэн тэмцэж буй, улс төрийн байдал ямар ичгэвтэр байгаагаас болж ийм шийдвэр гаргах нь олон байна” хэмээн тайлбарлажээ.

АНУ-ын иргэншлээс хүмүүсийн татгалзаж буй гол шалтгаан нь өнөөгийн улс төрийн байдлаас гадна өөр нэг том шалтгаан нь өндөр татвар болж буй аж. Тухайлбал, гадаадад амьдарч буй америкчууд ч гэсэн улсдаа татвар төлсөөр байх ёстой бөгөөд жил бүр гадаадад амьдарч байхдаа харьцаж буй банк, хийж буй ажил хөдөлмөр зэргээ нарийн тайлагнах албатай юм байна.

Иргэншлээ солиулахыг хүссэн америкчууд тухайн улсдаа байрлах АНУ-ын Элчин сайдын яаманд 2350ам.доллар төлж, өөрийн биеэр очих шаардлагатай байдаг аж.

Судлаачдын үзэж буйгаар хүмүүс АНУ-ын иргэншлээс татгалзах нь цаашид ч өссөөр байх хандлагатай байгаа юм байна. Тэд “Маш олон хүн арваннэгдүгээр сарын сонгуулийг хүлээж байна. Магадгүй Трамп дахин сонгогдвол үүнээс ч олон хүн иргэншлээсээ татгалзах байх” гэжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж