Цагаан ордон Рашмор ууланд Трампыг мөнхлөхийг өмнөд Дакотагаас хүссэн

Хуучирсан мэдээ: 2020.08.10-нд нийтлэгдсэн

Цагаан ордон Рашмор ууланд Трампыг мөнхлөхийг өмнөд Дакотагаас хүссэн

Цагаан ордон Рашмор ууланд Трампыг мөнхлөхийг өмнөд Дакотагаас хүссэн
U.S. President Donald Trump is seen in front of Mt. Rushmore as he and first lady Melania Trump attend South Dakota's U.S. Independence Day Mount Rushmore fireworks celebrations at Mt. Rushmore in Keystone, South Dakota, U.S., July 3, 2020. REUTERS/Tom Brenner

Цагаан ордны эрх мэдэлтнүүд өмнөд Дакотагийн захирагч Кристи Ноемтэй өнгөрсөн жил Рашмор уулан дээр Ерөнхийлөгч Дональд Трампын дүрийг нэмэх ажлын үе шатын талаар ярилцсан хэмээн Нью Йорк Таймс мэдээлжээ.

Нэгэн эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнээс хойш долдугаар сарын 4-нд Трамп өмнөд Дакотад хүрэлцэн ирэхэд Ноем түүний царайг нэмж бүтээсэн Рашмор уулын загвар хөшөөтэй угтсан аж. Мөн түүнээс өмнө Ноем нэгэн удаа Трамп Рашмор уулан дээр өмнөх цагийн алдарт ерөнхийлөгч нар болох Жорж Вашингтон, Томас Жефферсон, Абрахам Линкольн, Теодор Рузвельт нарын хажууд өөрийн дүрийг мөнхлөхийг мөрөөддөг талаар ам алдаж байсан удаатай.

Тэрбээр Ерөнхийлөгчтэй анх удаа уулзаж байх үеэ дурсан “Түүнийг Рашмор уулан дээр өөрийнхөө дүрийг үлдээмээр байна гэхэд нь би эхлээд тоглоом гэж ойлгоод инээдээ барьж чадаагүй. Гэтэл тэр жинхэнээсээ хэлж байсан. Тэр миний өөдөөс хараад “Кристи, нааш ир, надтай гар барь” гэсэн. Хариуд нь би түүний гарыг атгаад “Ноён Ерөнхийлөгч өө, та манай мужид ирж үзээрэй. Манайд Рашмор уул бий” гэхэд тэр “Би Рашмор уулан дээр дүрээ мөнхлөхийг хүсдэг” гэж эргэлзэлгүй хэлж байлаа” хэмээн ярьсан аж.

Трамп үүнээс өмнө ч уг мөрөөдлийнхөө тухай мэр сэр цухуйлгаж байсан юм. Мөн тэрбээр өмнөд Дакотад айлчлах үеэрээ Рашмор уулыг өөрсдийн өвөг дээдсийн ариун газар хэмээн Ерөнхийлөгч нарын хөшөөг буулгахыг уриалдаг уугуул америкчуудаас Рашмор уулыг өмөөрөн “Энэ хөшөө үүрд орших болно. Энэ бол бидний агуу удирдагчдын дурсгал, бидний эрх чөлөөний бэлгэ тэмдэг” хэмээн хэлж байжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж