Бид бүхний сайн мэдэх “Авьяаслаг Америкчууд”, “X-Factor”, “Америкийн шүтээн” зэрэг шоунуудын шүүгч Саймон Коуэлл өнгөрөгч амралтын өдрүүдэд Малибу хотноо дугуй унаж явах үеэрээ осолдож нуруугаа хугалжээ.
Өдгөө 60 настай түүний хувьд Малибу дахь гэрийнхээ арын хашаанд шинээр зохион бүтээгдсэн электрон дугуй туршиж байх үеэрээ осолдсон байна. Түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлэхдээ “Тэр өнгөрсөн шөнө эмнэлэгт хүргэгдэн, хагалгаанд орсон. Одоогоор эмч нарын ажиглалтад, биеийн байдал нь сайн байна” хэмээжээ.
Саймон Коуэллын хувьд өмнө нь 2017 онд Лондон хотынхоо гэрт шатнаас унан мөн нуруундаа гэмтэл авч байсан аж. Түүний хувьд ирэх Мягмар гаригт шууд цацагдах “Авьяаслаг Америкчууд” шоунд оролцох эсэх нь тодорхойгүй байна.
Холбоотой мэдээ