“Дурсаж яваарай” кино Казаны кино наадамд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2020.08.10-нд нийтлэгдсэн

“Дурсаж яваарай” кино Казаны кино наадамд өрсөлдөнө

“Дурсаж яваарай” кино Казаны кино наадамд өрсөлдөнө

Найруулагч Э.Ган-Очирын бүтээл "Дурсаж яваарай" кино "Remember Me” нэрээр Казаны олон улсын Муслим кино наадамд өрсөлдөхөөр болжээ. ОХУ-ын Бүгд найрамдах Татарстаны Казан хотод жил бүр зохиогддог 16 дахь удаагийн кино наадамд энэ жил дэлхийн 63 улсын 629 бүтээл ирүүлснээс 52 кино дөрвөн төрөлд хуваагдан өрсөлдөх аж.

Монгол уран бүтээлчдийн "Дурсаж яваарай" кино “Бүрэн хэмжээний шилдэг кино” төрөлд шагналын төлөө 11 бүтээлтэй өрсөлдөх юм байна.

Уг кино наадам нь Татар үндэстний соёл, ёс заншлыг авч үлдэх, түгээх зорилготойгоор 2005 онд Казан хотын соёлын газар, Татарстаны урлаг соёлын яамны дэмжлэгтэйгээр үүсч, өдгөө Орос улсад ордог хамгийн том кино форум болж чадсан. Цар тахлын улмаас энэ жил олон улсын кино наадмыг нээлттэй хийхгүй бөгөөд есдүгээр сард шагналаа зарлаж, шилдэг уран бүтээлүүдээ шалгаруулах аж.

Монгол Улс социалист нийгмээс ардчилсан нийгэмд шилжсэн хугацаа буюу 1990-ээд оны эхэн үед хаягдал цаас боловсруулах нэрээр олон сая ном үгүй хийжээ. Монголчууд өөрсдийн оюуны өмчөө найруулсан спирт, багахан хэмжээний хоолны мөнгөөр үгүй хийж байгаа эмгэнэлтэй хийгээд бидний анзаараагүй түүх. Энэ бодит түүхэн үйл явдлаас сэдэвлэсэн “Дурсаж яваарай” киноны зохиолыг М.Хангал, Д.Цэвээндулам нар бичиж, Э.Ган-Очир найруулсан.

Монголынхоо үзэгчдэд тавдугаар сарын 24-нд дижитал хэлбэрээр хүртээл болсон “Дурсаж яваарай” уран сайхны кино 2021 онд АНУ-д болох олон улсын хоёр ч наадамд оролцох эрх аваад байгаа ажээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж