Алтны ханш өсч буй нь Орост ашигтай тусч байна | News.MN

Алтны ханш өсч буй нь Орост ашигтай тусч байна

Алтны ханш өсч буй нь Орост ашигтай тусч байна

Алтны ханш өсч буй нь Орост ашигтай тусч байна

Дэлхийн зах зээлд алтны ханш улам чангарч байна. Алтны үнэ ийнхүү өсч байгаа нь Орост ашигтай тусч байгаа юм. Учир нь, Орос нь алтны олборлолтоор дэлхийд хоёрт бичигддэг бөгөөд алтны нөөцөөрөө ч тэргүүлдэг орны нэг.

Долдугаар сарын дунд үед нэг унц нь 1800 ам.доллар хүрээд байсан алт наймдугаар сарын 1 гэхэд 2000 хүрсэн нь түүхэндээ анх удаа юм.

Алтны үнэ ийнхүү өсөхөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, АНУ-ын 2020 оны хоёрдугаар улиралд өмнөх улиралтай харьцуулахад ДНБ-ий хэмжээ нь 32,9 хувиар буурсан нь 1929 оноос хойш анх удаа тохиолдож буй уналт юм. Зөвхөн АНУ төдийгүй Европын холбооны тэргүүлэгч улсуудын ДНБ ч мөн бууралттай гарсан нь нөлөөлсөн хэмээн санхүүгийн зөвлөх үйлчилгээний  KYC энд Vax Capital компанийн Ярослав Худорожков хэллээ.

Хоёрдугаарт, коронавирусийн цар тахал нийт дэлхийн эдийн засагт цочрол өгч байгаа бөгөөд эдийн засгийн ийм нөхцөл бүгд уламжлалт аврагч болох алт руу хошуурч байгааг тэр онцоллоо.

Алтны үнэ таамагласнаас хурдан өсч байгааг эдийн засгийн шинжээчид хэлж байна. Алтны үнэ цаашид ч өсөх бөгөөд жилийн дараа гэхэд 2500 ам.долларт хүрнэ гэсэн таамаг дэвшүүлж буй юм.

ОХУ-ын Төв банкны алтны нөөц дэлхийн нийт нөөцийн 23 хувь бөгөөд энэ 130,8 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Үүнээс гадна Оросын алт олборлолт тогтвортой байна. World Gold Council-ийн мэдээгээр өнгөрсөн 2019 онд Орос улс 329,5 тонн алт олборлосон нь дэлхийд хоёрт орох үзүүлэлт юм. Нэгд Хятад улс оржээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-10 49.0.212.4

Оросууд сайн байна, ухаад бай, ухаад бай. Хятадаас мөнгөн ус, цианид авч байгаад паажуур усан б** тавьж байгаад үзэж тараад бай.

Avatar

зочин 2020-08-10 66.181.161.112

Rich Russia.

Avatar

Эдийн засагч судлаач хүн. 2020-08-10 66.181.161.112

Орос улс маш баян хүчирхэг орон. Алт хамгийн найдвартай үнэт эдлэл. Оросын зөв бодлогын үр дүн сайнаар эргэж байгаа нь энэ шүү дээ.

Avatar

vneniig helsen bna.. 2020-08-10 202.55.191.130

orosuud hyataduud gadaad orgui bnaa. bas valitiin asar ih notstoi boljee. deer ni ene 2 uls dollaraar hudaldaa hihee bagasgaj bna. orosud amerikiin 170 terbum dollariin vnet tsaas ezemshij baisanaa zaraad odoo dongoj 6 terbumiig vldeejee. hyataduud bas 1.3 trillion dollariin ezemshij bgaa ch bas l zarij eheljee. hervee bvgdiig zarbal svirel bolonoo..

Avatar

Зочин 2020-08-10 103.229.120.98

Хитад бvх талаараа тасраад явчихсан юм бн оо!! Бас дээрээс нь жил болгон ийм их алт олборлодог байхдаа ч яахав дээ!! Манайх Хитадыг ялахгvй юм бн!! Манай 10 хэдэн тонн тоглоом шиг юм бн!!

Avatar

Зочин 2020-08-10 203.169.49.119

Монгол улс сүүлийн 10 гаруй жил алтны хайгуулын лицензээ царцааж, олон том жижиг алтны үндсэн орд нээх боломоо алдсан. Маш олон гадаадын хөрөнгө оруулагчидаа хавчин хөөж гаргасан. Одоо өөрийн алтны үндсэн ордгүй өрөө төлж чадахгүй өрийг өрөөр дарж улам өрөө өсгөсөөр сууна. Үнэхээр тэнэг бодлого байсан нь одоо алтны үнэ тэнгэрт хадсан үёд тодорхой болж байна.

Avatar

Төмөр 2020-08-10 192.82.67.48

Маш зөв бичжээ. Юм болгоноос авилга авах гэсэн төр, жаахан юм хийх гэсэн нэгнээ илүү үзэж хойш нь татдаг ядуу ардуудын ач тус. Олон улсын хоригт орсны дараа Путин алтны олборлолтыг нэмэгдүүлж алт худалдан авалтыг ихэсгэсэн. Энэ нь хэр ухаалаг байсныг одоо бүгд мэдэрч байна. Монгол улс уул уурхайгаа түшиглэж хөгжихөөс өөр ямар ч сонголтгүй. Говь ХК-аас өөр үндэсний ганц ч үйлдвэргүй модон жорлонгоосоо ч салаагүй Монголд өөр ямар ч сонголт бас боломж байхгүй.

Avatar

Зочин 2020-08-10 202.55.191.130

alt olborloj bga ene gej hairan hangai nutagiin oi mod gol usaa ballaj bna. terenees govid heer gazar bol yahab dee…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж