Алтны ханш өсч буй нь Орост ашигтай тусч байна

Хуучирсан мэдээ: 2020.08.10-нд нийтлэгдсэн

Алтны ханш өсч буй нь Орост ашигтай тусч байна

Алтны ханш өсч буй нь Орост ашигтай тусч байна

Дэлхийн зах зээлд алтны ханш улам чангарч байна. Алтны үнэ ийнхүү өсч байгаа нь Орост ашигтай тусч байгаа юм. Учир нь, Орос нь алтны олборлолтоор дэлхийд хоёрт бичигддэг бөгөөд алтны нөөцөөрөө ч тэргүүлдэг орны нэг.

Долдугаар сарын дунд үед нэг унц нь 1800 ам.доллар хүрээд байсан алт наймдугаар сарын 1 гэхэд 2000 хүрсэн нь түүхэндээ анх удаа юм.

Алтны үнэ ийнхүү өсөхөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, АНУ-ын 2020 оны хоёрдугаар улиралд өмнөх улиралтай харьцуулахад ДНБ-ий хэмжээ нь 32,9 хувиар буурсан нь 1929 оноос хойш анх удаа тохиолдож буй уналт юм. Зөвхөн АНУ төдийгүй Европын холбооны тэргүүлэгч улсуудын ДНБ ч мөн бууралттай гарсан нь нөлөөлсөн хэмээн санхүүгийн зөвлөх үйлчилгээний  KYC энд Vax Capital компанийн Ярослав Худорожков хэллээ.

Хоёрдугаарт, коронавирусийн цар тахал нийт дэлхийн эдийн засагт цочрол өгч байгаа бөгөөд эдийн засгийн ийм нөхцөл бүгд уламжлалт аврагч болох алт руу хошуурч байгааг тэр онцоллоо.

Алтны үнэ таамагласнаас хурдан өсч байгааг эдийн засгийн шинжээчид хэлж байна. Алтны үнэ цаашид ч өсөх бөгөөд жилийн дараа гэхэд 2500 ам.долларт хүрнэ гэсэн таамаг дэвшүүлж буй юм.

ОХУ-ын Төв банкны алтны нөөц дэлхийн нийт нөөцийн 23 хувь бөгөөд энэ 130,8 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Үүнээс гадна Оросын алт олборлолт тогтвортой байна. World Gold Council-ийн мэдээгээр өнгөрсөн 2019 онд Орос улс 329,5 тонн алт олборлосон нь дэлхийд хоёрт орох үзүүлэлт юм. Нэгд Хятад улс оржээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж