Импортын зарим эмэнд тавиад байсан хоригийг цуцалсан шийдвэрийг ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин гаргасан байна.
Эдгээр нь зарим өвчинд зайлшгүй хэрэглэх шаардлагатай эмийн жагсаалтад байдаг эмүүд юм. Тухайлбал, лейкоз, лимфомийн эмчилгээний эмүүдэд тавиад байсан хоригийг цуцаллаа хэмээн ОХУ-ын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээллээ.
Хоригийг цуцалсан эмүүд нь эмийн зах зээлд дуудлага худалдаагаар худалдаалагддаггүй, орлуулах эм олоход хүндрэлтэй эмүүд юм.
"Эмийн хоригоос шалтгаалан эмчилгээ үр дүнгүй болох, өөр эмээр орлуулснаар өвчтөний биеийн байдал муудах зэрэг нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа учраас хоригийг цуцалсан” хэмээн албан мэдээнд дурдсан байна.
Ингэснээр филграстим, каспофунгин, микафунгин, карбоплатин, вориконазол, севофлуран, ритуксимаб, флударабин гэсэн эмүүдийг гадаад орноос импортлон авах боломжтой боллоо.
Холбоотой мэдээ