Оросуудын 56% нь Путинд итгэж байна | News.MN

Оросуудын 56% нь Путинд итгэж байна

Оросуудын 56% нь Путинд итгэж байна

“Общественное мнение” төвөөс хийсэн судалгаагаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд итгэгч оросуудын хувь 56% байна хэмээн мэдээллээ.

Судалгаанд оролцогчдын 32% нь төрийн тэргүүндээ итгэхгүй байна гэсэн бол 11% нь хариулахад төвөгтэй байна гэжээ. 60% нь Ерөнхийлөгч Путин албан үүргээ сайн гүйцэтгэж байгаа, 27% муу гүйцэтгэж байгаа гэж хариулсан байна.

Харин Засгийн газрын тухайд 38% нь сайн ажиллаж байгаа гэсэн бол 45% нь хангалтгүй ажиллаж байна гэсэн хариулт өгчээ.

“Маргааш сонгууль болбол аль намын төлөө саналаа өгөх вэ” гэсэн асуултад 29% нь "Единая Россия", 12% нь КПРФ, 12% нь ЛДПР, 5% нь "Справедливая Россия", 15% нь бусад намын төлөө саналаа өгнө гэжээ. Харин 7% нь сонгуульд саналаа өгөхгүй гэж хариулсан байна.

Судалгааг 2020 оны долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 2-ны хооронд 18-аас дээш насны 4000 хүнийг хамруулан хийжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-10 49.0.212.4

Тэгвэл хүн амын 56 хувь нь манай жидүүчин Хүүкийн дэмжигчид шиг харанхуй хар үхэр ооркууд юм байна. Сонгуулиар архины мөнгө тараагаад л шууд өрсөлдөгчгүй номер нэгээр үхэн үхтэрээ…

Avatar

Зочин 2020-08-10 182.160.0.67

Төрийн 2-р хэл Англи болох хэрэгтэй. Англи хэлийг бүх нийтэд эзэмшүүлэх хэрэгтэй. Ядаж орос хэлийг монголчууд бүгдээрээ мэддэг уншдаг байхгүй бол харанхуйгаас гарахгүй ээ. Дээрээсээ доошоо бүгд гадаад аль нэг хэл усгүй болохоор монгол хөгжихгүй.

Avatar

Зочин 2020-08-10 202.126.90.6

Оросуудад Путин хэрэгтэй хүн дээ. Өөрчлөн байгуулалтын дараа Орос орон ямар болсоныг одоо ямар болгосон билээ дээ

Avatar

Агуу хүн. 2020-08-10 66.181.161.112

Оросын Ерөнхийлөгч Путин маш ухаалаг хүчирхэг зөв хүн. Мундагаа мундаг. Жинхэнэ удирдагч. Улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг хувийн бизнесгүй цэвэр улс төрийн зүтгэлтэн. Оросууд хувьтай ард түмэн.

Avatar

Зочин 2020-08-10 64.119.21.142

Дэлхий дээр барууны нөлөөнөөс ангид бие даасан бодлого явуулахыг хичээж байгаа орон бол Орос Хятад хоёр л шүү дээ Иймд ч энэ хоёр орныг дайсан гэж бараг ил зарлаад бололцоот бүх хориг тавьж унагахыг зорьж байгаа Хэрэв Орос улс задарч сүйрч тусгаар тогтнолоо алдах,бусдын хараат болох гээгүй л бол Путины намыг дэмжих хэрэгтэй гэдгийг ихэнх хүмүүс нь ойлгодог бололтой юм билээ Манайх шиг сонгууль бүрээр санал нь өөрчлөгддөг бол төр нь муу хүмүүст идэгдэж Орос орон аль хэдийнээ сүйрэх байсан биз

Avatar

Зочин 2020-08-10 66.181.161.118

Манайх шиг л элий балай юмнууд бас мөнгөөр жагсагчид байж л байгаа

Avatar

Зочин 2020-08-10 103.212.119.100

Ер нь бол оросын бүс нутаг бүр эрс ялгаатай өөр өөр санаа бодолтой болж москвагаас хөндийрч байгаа нь 5н жилийн өмнөөс ажиглагдаж эхэлсэн байдаг. Харин Өнгөрсөн үндсэн хуулийн өөрчлөлтийн талаархи санал асуулгаас хойш эдгээр өөрчлөлтүүд нь бүр ил тод болж эхэлсэн. Бүхэл оросын бүс нутгаар авч үзвэл путины нэр хүнд 30% руу унасан нь олон судалгаагаар ил байгаа. Харин москва хавьд арай илүү рейтингтэй нь бол үнэн. Гэхдээ өмнөх 85-с дээш хувь одоо түүх болж хоцорсон.

Avatar

Левада центр 2020-08-10 98.33.93.32

Харин эсрэгээрээ 56 хувь нь итгэхгүй байгаа

Avatar

Дед Пута 2020-08-10 98.33.93.32

ха ха ха

Avatar

Зочин 2020-08-10 202.9.40.174

tarhi ugaalt

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж