“Общественное мнение” төвөөс хийсэн судалгаагаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд итгэгч оросуудын хувь 56% байна хэмээн мэдээллээ.
Судалгаанд оролцогчдын 32% нь төрийн тэргүүндээ итгэхгүй байна гэсэн бол 11% нь хариулахад төвөгтэй байна гэжээ. 60% нь Ерөнхийлөгч Путин албан үүргээ сайн гүйцэтгэж байгаа, 27% муу гүйцэтгэж байгаа гэж хариулсан байна.
Харин Засгийн газрын тухайд 38% нь сайн ажиллаж байгаа гэсэн бол 45% нь хангалтгүй ажиллаж байна гэсэн хариулт өгчээ.
“Маргааш сонгууль болбол аль намын төлөө саналаа өгөх вэ” гэсэн асуултад 29% нь "Единая Россия", 12% нь КПРФ, 12% нь ЛДПР, 5% нь "Справедливая Россия", 15% нь бусад намын төлөө саналаа өгнө гэжээ. Харин 7% нь сонгуульд саналаа өгөхгүй гэж хариулсан байна.
Судалгааг 2020 оны долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 2-ны хооронд 18-аас дээш насны 4000 хүнийг хамруулан хийжээ.
Холбоотой мэдээ