Харцага цолны хүндэтгэлийн барилдаан болно

Хуучирсан мэдээ: 2016.01.21-нд нийтлэгдсэн

Харцага цолны хүндэтгэлийн барилдаан болно

Монгол Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн уламжлалт барилдаан ирэх Ням гариг буюу энэ сарын 24-нд болно. Энэхүү барилдааныг 2006 оноос зохион байгуулж байгаа юм.

Хамгийн анхны барилдаанд Монгол Улсын харцага Г.Элбэг түрүүлж, начин Ду.Батбаяр түрүүлж байжээ. Харин өнгөрсөн 2015 онд начин Р.Пүрэвдагва түрүүлж, аварга С.Мөнхбат үзүүрлэсэн.

А.ШАРАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж