Тойм: Б.Батзориг 40 саяар торгуулж, Б.Эрдэнэбат 7 жилийн ял авав | News.MN

Тойм: Б.Батзориг 40 саяар торгуулж, Б.Эрдэнэбат 7 жилийн ял авав

Тойм: Б.Батзориг 40 саяар торгуулж, Б.Эрдэнэбат 7 жилийн ял авав

УИХ-ын нэр бүхий 49 гишүүн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий компанидаа олон тэрбумын зээл авсан нь тодорхой болж, нийгэмд багагүй шуугиан тарьж байлаа. Уг асуудлаас болж зарим гишүүд эхнэр хүүхэд, ээж ааваа "танихгүйд хүрсэн" бол зарим нь тойрогтоо ажлын байр нэмэгдүүлэх, сонгогчдоо бодлогоор дэмжих үүднээс зээл авч өгсөн гэх тайлбар хийж байсан билээ. ЖДҮХС-гийн зээлийг намын бүлгийн гишүүд, албан тушаалтнуудад тэгш, хүртээмжтэй олгосон хүн нь Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Б.Батзориг. Өөрөө ч хамгийн өндөр үнийн дүн бүхий зээл авсан байдаг.

Наймдугаар сарын 4-ний өдөр түүнд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, шүүхээс Б.Батзоригийг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг зохион байгуулсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. 

Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нийт есөн аж ахуйн нэгжид 8.6 тэрбум төгрөгийн урт хугацааны, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэж үзсэн байдаг. Тодруулбал, өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сарын 18-нд болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр шүүх бүрэлдэхүүн хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан.

Учир нь Б.Батзориг нарын долоон хүн өөрсдийн гэм буруутайг хүлээн зөвшөөрсөн учраас хэргийг хялбаршуулах журмаар прокурорт буцаасан нь энэ юм. Өөрөөр хэлбэл, яллагдагч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авсан билээ.

Д.ДАМБА-ОЧИРЫГ АЛБАДАН ИРҮҮЛЖ, ЦАГДАН ХОРИХООР ШИЙДВЭРЛЭВ

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нь ЖДҮХС-аас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн байж болзошгүй хэргээр хоёр жил шалгагдсан. Түүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал долдугаар сарын 30-ны өдөр болсон ч шүүгдэгч Д.Дамба-Очир, түүний өмгөөлөгч нар ирээгүй шалтгаанаар шүүх хуралдааныг наймдугаар сарын 12-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан юм.

Улмаар шүүхээс Д.Дамба-Очирыг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлээр албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. 

“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ СОНСЧ, ЭХНЭР НЬ ЦАГААДАВ

Хан-Уул дүүргийн прокурорын газраас “Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Эрдэнэбатыг залилах, мөнгө угаах гэмт хэрэгт, “Эрэл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, түүний эхнэр Д.Сэргэлэнд залилах мөнгө угаах хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зургадугаар сарын 2-ны өдөр хүлээн авсан. Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нар нь 2016 оны арваннэгдүгээр сард компанидаа хөрөнгө оруулалт хийх нэрээр 20 тэрбум төгрөгийг “Номин холдинг” ХХК-иас залилан авсан гэмт хэрэгт холбогдоод буй.

Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх наймдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд хэлэлцээд:

  •  Б.Эрдэнэбатыг залилах гэмт хэргийг “Хуурч, зориудаар зохиомол байдал бий болгох, бусдад их хэмжээний хохирол” учруулсан, мөн мөнгө угаах гэмт хэргийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, долоон жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр,
  •  Д.Сэргэлэнг гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэсэн нь нотлогдон тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэн, хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгажээ.

Мөн шүүгдэгч Б.Эрдэнэбатаас 20 тэрбум зургаан сая 375 мянган төгрөг гаргуулж, хохирогч Ш.Баярсайханд олгуулахаар тус тус шийдвэрлэсэн юм. Д.Сэргэлэнг Б.Эрдэнэбаттай гэр бүлийн хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой этгээд боловч гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон, бүлэглэсэн гэх үндэслэл хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэг, шинжлэн судалсан нотлох баримт зэргээр нотлогдохгүй байна гэж үзэж цагаатгасан юм. 

Ш.БАТХҮҮ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ХОЙШЛОВ

“Жаст групп”-ын захирал Ш.Батхүү нар нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан Англи улсын “Стандарт” банкнаас 109 сая долларын зээл авч, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй. Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан наймдугаар сарын 5-ны өдөр болсон.

Гэвч шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нар нэмж өмгөөлөгч авч, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч н.Ундрах-Эрдэнэ нэмэлтээр нэр бүхий гэрчүүд оролцуулах зэрэг хүсэлтүүд гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулж, наймдугаар сарын 24-ний өдрийн 10.00 цагт товлосон юм.

Нийслэлийн прокурорын газраас:

  • “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүүг залилах, эрх мэдлээ урвуулан  ашиглах, хуурамч бичиг баримт үйлдсэн, нотлох баримт хуурамчаар үйлдэх, мөнгө угаах гэмт хэрэгт,
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзоригийг эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэрэгт, 
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэрэгт,
  •  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэрэгт,
  • "Алтжин групп”-ын Ерөнхий захирал ажилтай Г.Алтжинг нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах, мөн залилах гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эгэл жирийн ажилчин 2020-08-10 182.160.37.111

Хөгжингүй орнууд бүгд ийм авилгалчидтайгаа тэмцэж давж гарсан үе байсаан. Харин чадаагүй улсууд нь яаж дампуурч байгаа билээхэн ИНТЕРНЕТ гэдэг зүйлээс харж байна шүү дээ. Сайн хуультай байхад аяандаа төрийн эгэл ажилчид нь ажлаа тултал нь хийж чадах хатуу сахилга баттай байж чаддаг айхтар улс шүү дээ бид. Авилгачин баячуудыг шууд газар дээр нь буудаж *л гэдэг хууль гаргавал эх орныхоо төлөө гээд нүд цавчихгүй буудаж үүргээ биелүүлэх хүмүүс цэргээсээ дарга хүртэл мянга мянгаараа л байсаар байгаа.

Avatar

Эгэл жирийн ажилчин 2020-08-10 182.160.37.111

Гэхдээ ухаант ард минь сэтгэцийн эмгэгүүдээ түр хойш нь тавь буудаж а**х нь гол бишээ . Гол нь аажим аажмаар бид хуулиараа л авилгчдыг гарах гарцгүй болгож одоо цагийн авилгачдаасаа гадна ирээдүйд авилга үүсэхгүй байх хууль журам орчинг нь сайн бий болгох ёстой юмаа. Бид зөвхөн Батхүү Батзоригтойго тэмцээд ялах нь чухал бишээ Одоо цагийн Авилгыг Ирээдүй цагийн авилгатай нь ХУУЛИАРАА ялах нь чухлаа. б** ЦУС БОСЛОГО ТЭМЦЛЭЭР БУС АА Мэргэн ардууд минь хэрүүлд ухаанаа зараадюугхэв Шийдэлдл зар

Avatar

Зочин 2020-08-10 203.91.115.53

Монголын хууль үндэслэлгүй баяжсан ,авилгач түшмэддээ маш өрөвч зөөлөн сэтгэл гаргаж байгаал ард иргэд нь их дуртай байгаа.Ялангуяа малчид .Тэд харин хоттой хониноос нь өнчин ишиг, тугал хулгайлсан хулгайч нарт тун дургүй тийм дээ ч тэд нар олон жилийн ял өгөхөд дуртай байдаг.Үүний ялгаа нь нийтийн нийгмийн өмчөөс хувийн өмч ямар хүчтэй болохыг харуулж байгаа нь энэ.. Гэхдээ бас тэдэн шиг баян болчих бяцхан бодол тээж явсаар хорвоог үддэг.Хэт баяжсангууд нь мөн их хөрөнгөндөө хоргодсоор нэг..

Avatar

Хамгийн үзэн ядууштай 2020-08-10 192.82.71.68

Хамгийн үзэн ядууштай хүмүүс чинь Алтан, Батхүү нар шүү дээ. Нэг нь улсаа дэнчинд тавьсан. Нөгөө нь хуулийг гууль болгосон.

Avatar

Зочин 2020-08-10 49.0.212.4

Бас Нямкатай…

Avatar

ХУУЛЬЧ 2020-08-10 192.82.64.190

БОТЗОРИГТ ХОРИХ ЯЛ ӨГЧ БОЛОХГҮЙ Л ДЭЭ ,,,,ТЭГВЭЛ ТҮҮНИЙГ ДАРАМТАЛСАН БАС БУСААР ТҮҮНД НӨЛӨӨЖ ЗЭЭЛ АВСАН НӨБОЛОХООР ТЭР ХДҮҮДИЙН МӨС ЧАНАР МУУХАЙ ХАРАГДАНА ,,,,,,,БАТ ЗОРИГТОО БИШ 2016 ОНООС МОНГОЛД ЗӨВЛӨЛТ ЗАСАГЛАЛЫН ХЭЛБЭР

Avatar

Зочин 2020-08-10 75.155.149.227

Hyatad zasaglal togtooson bol dceer geed uhgeed baina uu

Avatar

e 2020-08-10 122.201.20.194

neg ni hunees zeellsen munguu tuluuguu. neg ni ard tumnii mungu idsen

Avatar

Зочин 2020-08-10 202.126.89.231

Банхар Батзоригт 5 жилийн ял өгөх байсан юм!!!

Avatar

Зочин 2020-08-10 45.51.191.129

ulsiin mungu uvdduggui gej

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж