“Аймшгийн хоолны меню” | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Аймшгийн хоолны меню”

Хуучирсан мэдээ: 2016.01.21-нд нийтлэгдсэн

Нэгэн хоолны газар хоолны цэсээ монгол, англи хэл дээр гаргах мэргэн ухаан гаргажээ. Харамсалтай нь хоолны цэсэнд орсон хоолыг шарсан гургалдай-boiled anus, хонины толгой- sheep head, чанасан хятай – boiled buttocks гэж орчуулснаас зарим үйлчлүүлэгчийг айлгаж, нөгөө заримынх нь элгийг хөшөөж байгаа гэнэ. Монголчуудын хоол, хүнсэнд таван хошуу малын дотор эрхтэнээр хийсэн зоог түгээмэл боловч малын эд эрхтэнийг хүний эрхтэн мэтээр орчуулсан нь ийнхүү гадаадынхан төдийгүй өөрсдийнхнийг айх, гайхахад хүргэж байгаа бололтой. Мөн Улаанбаатар хотын гудамж, талбай, өнцөг булангийн хоол, зоогийн газрын хоолны цэсэнд заавал байдаг адууны умс, хятайг нутаг, газрын аялга оруулдаг юм уу бүү мэд умас, умыс, хитай, гита, кита зэргээр янз янзаар бичиж байгаа нь нийтээр дагаж мөрдөх монгол хэлний нэгдсэн толь бичигтэй болох цаг болсныг харуулж байна.

Н.ЭНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Zochin 2016-01-21 202.131.226.86

Ичмээр юм. Үүнийгээ зас гэж хэлсэн хүн байгаа байлгүй дээ....

Зочин 2016-01-21 203.91.116.94

ойрд инээсэнгүй баярлалаа boiled ***** аа бүр нүднээс нулимс гоожчихлоо

Yo yo 2016-01-21 202.180.220.186

yo yo unshsan shini uneheer ineed hureed bna, eleg hataana gedeg l bolj baina, dahin dahin unshaad l ineed hureed bnaaa

Зочин 2016-01-21 202.21.112.202

Саяхан Киргизийн Кумторын ордыг ухаж байсан нэг канад Киргиз чүчигийг (каз) адууны засаа гэж жиргээд баривчлагдсан. Харин манайхан тэгвэл наад менюг чинь үзүүлээд мултарчих юм байна л даа.

HAHA 2016-01-21 104.59.120.41

хаха яг үгээр нь орчуулаад тавьчиж, нохой хорь оо гэхийг собака двадцать гэдэг шиг л, эхлээд уншихдаа арай ч итгээгүйм, юун ч гадаадсаг юм билээ, элэг хөших нь ээ

РАВДАН 2016-01-21 202.70.46.218

ЗА ХӨӨ ЧИХСЭН ХОШНОГО ОГТЛООЧ... ЭНЭ ТИЙМ МУУХАЙ УНШИГДАЖ СОНСОГДОЖ БАЙНА УУ? МОНГОЛОО АЛДСАН ТАРХИНУУД!

Зочин 2016-01-21 202.21.106.143

ХА ХА ЗАРИМ НЬ ТАТААД УНАЧИХАЖ БАЙГАА БИЗ, ГАДНЫХАН БИДНИЙГ АНУС ИДДЭГ ГЭЭД ДЭЛХИЙН ОНИГОО БОЛГОЧИХ БИЙ ДЭ.

Zochin 2016-01-21 150.129.140.159

Hahaha. Appetite shuud zugtav

Зочин 2016-01-21 202.179.27.116

Mongol Empire- гэж дэлхий нийтэд бичиж ойлгодог Монголын эзэнт гүрний ойг Greet Mongolia гэж бичээд байсан шиг юм болжээ.

РАВДАН 2016-01-21 202.70.46.214

АЙМААААРИЙН. БИ ГАДААД МЭДЭЭН ДЭЭР ЭМГЭН ШИМНУС, НУС ХЭХЭХЭ НАРЫГ АНУСЫН АГЕНТУУД ГЭЭД ХАРААГААД БАЙСАН ЧИНЬ МАНАЙХАН ҮНЭМШЭЭД ШАРЧИХСАН БАЙНА ШДЭЭ!