Үер, ус зайлуулах шугамын 80 хувь нь ашиглалтын хугацаа дуусчээ

Хуучирсан мэдээ: 2020.08.09-нд нийтлэгдсэн

Үер, ус зайлуулах шугамын 80 хувь нь ашиглалтын хугацаа дуусчээ

Үер, ус зайлуулах шугамын 80 хувь нь ашиглалтын хугацаа дуусчээ

Улаанбаатар хотод 1915-2020 оны хооронд томоохон хэмжээний хохирол дагуулсан нийт 40 үер болсноос 60 хувь нь 2000-2009 онд болсон байна.

Нийт 40 үерийн 43 хувь нь голын үер, 50 хувь нь уулын жалга, сайр дагуу урсаж ирсэн уруйн үер байсан аж.

Сүүлийн жилүүдэд бороо оронгуут нийслэлийн төв талбайгаас эхлээд гэр хороолол ч усанд автах болсон. Хот даяараа усанд автах болсон шалтгааныг үерийн даланг стандартын дагуу бариагүй, ашиглалтын хугацаа нь дууссан, үерийн суваг шуудууг хогоор дүүргэдэг, зарим тохиолдолд уг даланг хааж барилга, авто засварын төв барьсан жишээ ч олон бий.

Нийслэлийн хот байгуулалтын мэдээгээр Улаанбаатар хотын хэмжээнд үерийн хамгаалалтын далан суваг 148 км, авто замын борооны болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээ 187 км, ус хүлээн авах шүүрт худаг 3478, хөрсний ус зайлуулах шугам сүлжээ 16.5 км, тосох байгууламж зургаа, насос станц нэг байна.

Улаанбаатар хотын хэмжээнд ашиглагдаж буй нийт 148 км үерийн хамгаалалтын барилга байгууламж насжилтын хувьд 67 хувь буюу 100 км орчим нь 1966-1987 онд, 33 хувь буюу 48 км нь 1987-2020 онуудад баригдсан, нийт 187 км урт авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээнээс 16-н гол магистраль шугам буюу 80 хувь нь 1970-1980 онуудад баригдаж, ашиглалтын хугацаа бүрэн дууссан байна. Эдгээрээс 60 байршилд сувгийн хийц өөрчилж зөвшөөрөлгүй авто зогсоолын барилга байгууламж барьсан, 1825 байршилд газар олголт хийгдсэн, 3227 айл өрх үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан зөрчилтэй байна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж