Хориотой цохилт хийсэн Роман Богатовын гэрээг UFC цуцаллаа | News.MN

Хориотой цохилт хийсэн Роман Богатовын гэрээг UFC цуцаллаа

Хориотой цохилт хийсэн Роман Богатовын гэрээг UFC цуцаллаа

Хориотой цохилт хийсэн Роман Богатовын гэрээг UFC цуцаллаа

Мэргэжлийн холимог тулааны UFC холбоо Орос тулаанч Роман Богатовтой байгуулсан гэрээгээ цуцалж буйгаа өнгөрөгч Баасан гаригт зарлалаа.

UFC холбоонд дөнгөж анхныхаа тулааныг хийгээд байсан Роман Богатов энэ талаар TАСС сайтад ярьсан бөгөөд тэрбээр “ Тийм ээ, тэд надтай байгуулсан гэрээгээ цуцалж байгаагаа хэлсэн” хэмээжээ. Харин түүний менежер Саят Абдрахманов ярихдаа "UFC Роман Богатовыг тулалдааны үеэр хориотой цохилтууд хийсэн учир гэрээгээ цуцалж байна гэсэн" гэжээ.

Мэргэжлийн холимог тулааны замналдаа 10 ялж, ганц ч ялагдал хүлээгээгүй байсан 29 настай Роман Богатов Яас тулааны арал дээр зохион байгуулагдсан UFC 251 өдөрлөгийн үеэр Бразил тулаанч Леонардо Сантостой тулалдан замналынхаа анхны ялагдлыг амссан юм. UFC холбооны хөнгөн жингийн шилдэг тамирчдын нэг болно хэмээн тооцогдож байсан тэрбээр тулааны үеэр дүрмийн бус гурав, дөрвөн удаа өвдгөөрөө өрсөлдөгчөө цохиж хоёр оноо хасуулан, шүүгчдийн шийдвэрээр ялагдал хүлээсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
13
БурууБуруу
10
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
7
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-09 202.21.108.214

Gedsend, tolgoid uvdugludgui yumuu. Ehniih bol emzeg erhtnees hamaagui deeguur orloo.

Avatar

Заагч 2020-08-09 202.179.31.252

ufc- анхны гэснээ 10 ялж байсан тулаанч гээд энэ сэтгэцийн өвчтэй нөхөр нийтлэл шүү юм бичихээ болио.

Avatar

Вв 2020-08-09 103.57.92.110

ufc-орохоосоо өмнө 10 тулалдсан байлгүйдээ. Харин энэ удаад ufs-д хийсэн анхны бөгөөд, эцсийн тулаан нь байсан болно.

Avatar

Зочин 2020-08-09 88.237.197.140

Одоо яая гэхэв. Ямар гудамжны зодоон биш энэ бол спорт.Дүрэм баримтлахгүй бол шийтгэлээ хүлээнэ

Avatar

Зочин 2020-08-09 192.82.67.75

Hohi ni.huu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж