Мэргэжлийн холимог тулааны UFC холбоо Орос тулаанч Роман Богатовтой байгуулсан гэрээгээ цуцалж буйгаа өнгөрөгч Баасан гаригт зарлалаа.
UFC холбоонд дөнгөж анхныхаа тулааныг хийгээд байсан Роман Богатов энэ талаар TАСС сайтад ярьсан бөгөөд тэрбээр “ Тийм ээ, тэд надтай байгуулсан гэрээгээ цуцалж байгаагаа хэлсэн” хэмээжээ. Харин түүний менежер Саят Абдрахманов ярихдаа "UFC Роман Богатовыг тулалдааны үеэр хориотой цохилтууд хийсэн учир гэрээгээ цуцалж байна гэсэн" гэжээ.
Мэргэжлийн холимог тулааны замналдаа 10 ялж, ганц ч ялагдал хүлээгээгүй байсан 29 настай Роман Богатов Яас тулааны арал дээр зохион байгуулагдсан UFC 251 өдөрлөгийн үеэр Бразил тулаанч Леонардо Сантостой тулалдан замналынхаа анхны ялагдлыг амссан юм. UFC холбооны хөнгөн жингийн шилдэг тамирчдын нэг болно хэмээн тооцогдож байсан тэрбээр тулааны үеэр дүрмийн бус гурав, дөрвөн удаа өвдгөөрөө өрсөлдөгчөө цохиж хоёр оноо хасуулан, шүүгчдийн шийдвэрээр ялагдал хүлээсэн.
Roman Bogatov's contract with the UFC has been terminated after one fight in which he hit his opponent with 3 or 4 illegal strikes.
Roman: "They told me today they had terminated the contract"#UFC #MMA #WMMA #TeamMMA4LIFE #MMATwitter pic.twitter.com/ekEVZ6UT9b
— The People's MMA 🦈 (@ThePeoplesMMA) August 8, 2020
Холбоотой мэдээ