АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ардчилсан намынхантай зөвлөлдсөний үндсэн дээр цар тахлын үеэр эдийн засгийн хувьд зүдэрч буй ард иргэдээ дэмжих хэд хэдэн чухал тушаалд гарын үсэг зурлаа.
Трамп өмнө нь сануулж байсанчлан Нью Жерсигийн гольфын клуб дээр өчигдөр/2020.08.08/ хэвлэлийн бага хурал хийхдээ гарын үсэг зурсан тушаалуудынхаа тухай мэдээлжээ.
Тушаалын дагуу нэгдүгээрт, 100 мянган ам.доллараас бага орлоготой өрхүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх аж. Харин дараагийн тушаал нь байрны мөнгөө төлж чадахгүй байгаа айлуудыг албадан нүүлгэхийг хориглох гэнэ.
Гуравдугаарт ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацааг сунгаж, ажилгүй болсон америкчуудад долоо хоногт 400 ам.доллар олгох аж. Энэ нь өмнөх долоо хоногийн 600 ам.доллар өгдөг байснаас багассан тэтгэмж юм. Түүнчлэн оюутны зээлийн төлөх хугацааг хойшлуулж, хүү хуримтлагдахыг тодорхойгүй хугацаагаар өршөөж буй аж.
Энэхүү шийдвэрийг Ардчилсан намынхан болон цагаан ордны эрх баригчид хоёр долоо хоногийн турш нухацтай зөвлөлдөж байж гаргажээ. Учир нь долдугаар сард ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацаа дуусахаас гадна иргэдийг албадан нүүлгэхийг хойшлуулсан хугацаа дууссанаар олон арван сая иргэд орох оронгүй, гудамжинд гарахад бэлэн болоод байсан юм.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ