Ипотекийн зээл гацаанаас гарч, урагшлах сураг ажиг олныг баярлуулж эхлэв. Зээлийн хүүг таван хувь болгон бууруулахаар яригдаж байна. Яг энэ үед өмнө нь зээл авсан хүмүүсээс “Бидний авсан зээлийн хүү дагаж буурах уу, найман хувийн зээлээ тав болгох уу” хэмээн асууж байгаа. Тэгвэл энэ асуултад Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ “Найман хувийн зээлийг таван хувьд шилжүүлэх боломж байгаа. Энэ талаарх нарийн тооцоо судалгааг УИХ-д өргөн барина. Тэгж байж эцсийн шийд гарна” хэмээн хариулжээ.
Тэгвэл өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд болон уулзалтын үеэр УИХ-ын даргын зөвлөх Г.Байгалмаа “Урьд нь бага хувиар зээл авч, түүнийгээ амжилттай төлж байгаа тохиолдолд заавал таван хувь руу шилжүүлнэ гэж зүтгэх нь буруу. Тиймээс шинээр зээлдэгч нартаа таван хувиар өгч, өмнө нь зээлсэн хүмүүсээ хуучнаар нь явуулахад буруудах зүйлгүй” гэсэн хариу өглөө.
Барилгын яамны сайд, экс дэд сайд хоёр бүсгүй ийн эсрэг тэсрэг байр суурьтай байна. Харин УИХ-ын гишүүд хэрхэн шийдэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
М.СУРА