М.Сарригийн ирээдүйг ганц тоглолтоор шийдлээ

Хуучирсан мэдээ: 2020.08.09-нд нийтлэгдсэн

М.Сарригийн ирээдүйг ганц тоглолтоор шийдлээ

М.Сарригийн ирээдүйг ганц тоглолтоор шийдлээ

Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй, томоохон тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатны тоглолтууд энэ амралтын өдрүүдэд болж, дараагийн шатанд өрсөлдөх багуудын нэрс тодорлоо.

Энэхүү тэмцээний хасагдах шатны эхний томоохон сенсацийг Францын Лион баг тарьсан гэж хэлж болно. Тэд Кристиано Роналдотой тэргүүтэй Италийн аваргууд Ювентус багийн талбайд зочлон тоглож 2-1 гэсэн харьцаатай хожигдсон ч эхний тоглолтонд талбайдаа 1-0 гэсэн харьцаатай ялалт байгуулсныхаа ачаар дараагийн шатанд шалгарлаа. Уг тоглолтонд Кристиано Роналдо гайхалтай байж 43 болон 60 дахь минутуудад гоолдсон ч Лион багаас Мемфис Депай нэгдүгээр үеийн 12 дахь минутанд торгуулийн цохилтоор багийнхаа ганц гоолыг оруулсан юм.

Хэдийгээр хоёр багийн нийт тоглолтын нийлбэр дүн 2-2 болсон ч эсрэг багийн талбайд гоол оруулсан гэх үзүүлэлтээр Лион баг цааш тоглохоор шалгарлаа.

УЕФА Аваргуудын лигт түрүүлэх зорилготой байсан ч дэндүү эрт хасагдсан Ювентус хожигдсон тоглолтынхоо дараа тун сонирхолтой шийдвэрийг гарган багийнхаа ахлах дасгалжуулагч Маурицио Сарриг халж, хэдхэн хоногийн өмнө залуучуудын багийнхаа ахлах дасгалжуулагчаар танилцуулаад байсан Андре Пирлог үндсэн багийнхаа дасгалжуулагчаар томиллоо.

Кристиано Роналдо 2019-2020 оны улиралд Ювентус багийн төлөө нийт 37 гоол оруулж тус багийн түүхэнд нэг улиралд хамгийн олон гоол оруулсан тоглогч болжээ.

Маурицио Сарри Лион багтай хийх тоглолтын өмнө “Манай баг мэргэжлийн байгууллага учир ганц тоглолтоор миний ирээдүйг шийдэхгүй” хэмээн ярьж байсан боловч баг нь ганц тоглолтоор түүний ирээдүйг шийдлээ. Тэрбээр тоглолтын дараа "Хэрвээ УЕФА Аваргуудын лигийг хүснэгтээр харуулдаг байсан бол манай баг нэг эсвэл хоёрдугаар байранд бичигдэх байлаа" хэмээжээ.

Ювентус баг 1996 оноос хойш Аваргуудын лигт түрүүлж чадаагүй байгаа бөгөөд энэ хугацаанд таван удаа шигшээ тоглолтонд шалгарсан ч хожигдсон байна.

Өдгөө 61 настай Сарригийн хувьд өнгөрсөн жил Английн Челси багийг нэг улирал удирдан Европа лигт түрүүлж, 2019-2020 оны улирлаас эхлэн Массамилиано Аллегриг орлон Ювентус багийг дасгалжуулах болоод байсан юм. Түүний удирдлага дор Ювентус баг улирлын эхний 14 тоглолтондоо дараалан ялалт байгуулж гайхалтай эхлэлийг тавьсан ч 12-р сард Интер Милан, Лацио багуудад дараалан хожигдож, Италийн цом болон Супер цомын шигшээ тоглолтуудад мөн ялагдал хүлээсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж