НӨАТ-ын баримтаа бүртгүүлээд 30 саяыг хожоорой

Хуучирсан мэдээ: 2020.08.09-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын баримтаа бүртгүүлээд 30 саяыг хожоорой

НӨАТ-ын баримтаа бүртгүүлээд 30 саяыг хожоорой

НӨАТ-ын урамшууллын 2020 оны 0наймдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг ирэх долоо хоногт буюу энэ сарын 16-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2020 оны долдугаар сарын 1- 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 23:59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн супер азтан 30 сая төгрөг хожих юм.

Сануулахад, өнгөрсөн  зургадугаар сарын 1-30-ны хооронд худалдан авалтаар олгогдсон 54,813,392 баримтаас 30,087,473 баримт сугалаанд хамрагдсан. Уг тохирлоор дараах азтанууд тодорсон юм.

Энгийн тохирлын дугаар: 38313344

30 мянган төгрөгийн азтан  26,926

100 мянган төгрөгийн азтан 2,711

Нэг сая төгрөгийн азтан 286

Гурван сая төгрөгийн азтан 29

Таван сая төгрөгийн азтан 4

30 сая төгрөгийн азтан шалгараагүй. Супер тохирлын дугаар 84204283 байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж