Солонгост сүүлийн өдрүүдэд их хэмжээний усархаг аадар бороо орж үер усны гамшигт нэрвэгдэн 28 иргэн амь насаа алдан, 11 иргэн сураггүй болж 8 иргэн хүнд бэртсэн байна. Үерийн гамшигт 2800 өрхийн 4.400 орчим иргэн орон гэргүй болсон ба дээрх тоо өсөн нэмэгдсээр байна. Үерийн усанд автаж урссан амины сууц, нурсан зам далан гүүр нийт 9800 орчим байна.
2020.08.09 болон 08.10-ны өдрүүдэд Сөүл хот болон төвийн бүс нутгаар бороо үргэлжлэн орж усны түвшин дээд тал нь 500 мм-ээр нэмэгдэх тул иргэд та бүхнийг үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.
Төвийн бүс нутгаар 2020.08.14 хүртэл үргэлжилсэн усархаг бороотой байна.
Маргааш буюу 2020.08.10- ны өдөр
өмнө зүгийн нутгаар 200~300мм хур тунадас нэмэгдэж орохын зэрэгцээ далайн хүчтэй салхи шуурга болохыг цаг агаарын урьдчилсан мэдээгээр анхааруулж байна.
Өмнө зүгийн нутгаар 2020. 08.10-ны өдөр хүртэл усархаг бороотой.
Нийт нутгаар уул хөрсний нуралт ноцтой аюултай түвшинд хүрч байгаа тул иргэд та бүхэн болгоомжтой сонор сэрэмжтэй байж үер усны гамшгийн бүсэд болон нуралт үүсч болзошгүй газраар зорчихгүй байх, цаг агаарын мэдээ, ОБЕГ- ын аюулгүй газарт нүүн очихыг анхааруулсан мэдээ зэргийг анхааралтай сонсон хэрэгжүүлж үер усны аюулаас урьдчилан сэргийлж болгоомжтой аюулгүй байдлаа ханган ажиллахыг анхааруулья!
БНСУ ДАХЬ ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ
Холбоотой мэдээ