франкфурт-Улаанбаатарын нислэгээр 260 иргэн ирэв | News.MN

франкфурт-Улаанбаатарын нислэгээр 260 иргэн ирэв

франкфурт-Улаанбаатарын нислэгээр 260 иргэн ирэв

франкфурт-Улаанбаатарын нислэгээр 260 иргэн ирэв

Франкфурт-Улаанбаатар нислэгийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06.00 цагийн орчимд "Буянт-Ухаа" нисэх буудалд газардсанаар 260 иргэн эх орондоо ирээд байна. МИАТ компанийн тусгай үүргийн нислэг өчигдөр Германы Франкфурт хот руу нислэг үйлдсэн юм.

Тэднээс нэг ч хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд тусгаарлагдаагүй, зочид буудал, сувиллын газарт тусгаарласан байна.

Сануулахад, долдугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатар тусгай үүргийн нислэгээр 264 иргэн эх орондоо ирсэн юм. Тэднээс жирэмсэн болон асран хамгаалагчтай 11, эрүүл мэндийн шалтгаантай 28, өндөр настан, асран хамгаалагчтай 22, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 152 иргэн байсан.

Иргэдийг  Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, “Сүнжин Гранд”, “Би Жи” зочид буудал болон “Баянхангай” амралтын газарт тусгаарласан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Hnn 2020-08-09 64.119.23.111

Sunjind goyo um bish uu ai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж