А.Амбасэлмаа: Гурван хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

Хуучирсан мэдээ: 2020.08.09-нд нийтлэгдсэн

А.Амбасэлмаа: Гурван хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Saturday, August 8, 2020

Эрүүл мэндийн яам (ЭМЯ) шинэ коронавирусийн халдварын тархалтын талаар ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

Дэлхийн 216 улс оронд халдвар тархаж, 53 мянга гаруй хүн эндсэн байна. Олон нийтийг гадуур явахгүй байж, дархлаагаа дэмжих амьдралын хэв маягт шилжихийг ДЭМБ зөвлөж байна.

ОХУ- д өнгөрсөн 24 цагийн 5200 хүн халдвар авч, 119 хүн нас бараад байна. Сингапурын Ерөнхий сайд цар тахлын эсрэг  хүн бүр сонор сэрэмжээ алдаж болохгүйг анхаарууллаа.

Япон улсад 24 цагийн дотор 1500 гаруй хүн халдвар авсан. Англи болон Шотланд улсуудад амны хаалтыг зайлшгүй зүүх ёстойг анхааруулж байна.

Монгол улсад өнөөдрийн байдлаар 3080 хүн хяналтанд байна.  Өнгөрсөн хоногт 215 дуудлага ирж цар тахлын зөвлөмж авсан. Унгар улсаас нэг хүн холбогдож зөвлөгөө авсан.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

Гурван лабораторид наймдугаар сарын 8-нд нийт 592 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд Сөүл-Улаанбаатар нислэгийн 265, Токио-Улаанбаатар нислэгийн 259, тусгаарлах байрны 9, эмч ажиллагсад 23 хүн, Дархан-Уул аймгийн 6 , Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүнээс тус, тус коронавирус илэрсэнгүй. Гурван хүн эдгэж дараагийн сувилалд шилжээ. Нэг нь жолооч, хоёр нь энхийг сахиулагч. Нийт батлагдсан 293 тохиолдлын 263 нь эдгэрч, сувилалд 47, гэрт 23, тандалтын хугацаа дууссан 193 хүн байна.

Халдвартын клиникт 30 хүн эмчилгээнд байгаа, тэднээс нэг нь хүнд байна. Нийтдээ 56 хүн тандалтанд байна. Тусгаарлалтанд байгаа нэг хүний биеийн байдал хүнд байна. Өнөөдөр ирсэн Франкфуртын нислэгээр 260 хүн ирсэн бөгөөд тусгаарлагдсан хүн байхгүй.

Энэ долоо хоногт нийтдээ 4305 хүнд шинжилгээ хийсэн.  Тусгай үүргийн дөрвөн нислэгийн 920 хүнд анхны, Алтанбулаг, Замын-Үүдийн 1322 хүнд мөн анхны шинжилгээ, 2983 хүнээс давтан шинжилгээ авахад коронавирус илрээгүй.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж