Хуучирсан мэдээ: 2010.08.04-нд нийтлэгдсэн

Улбар шар ороолт

Хавар
болоод гадаа шороо шуураад л… Жинхэнэ хавар өөрийнхөө үнэн дүр төрх,
ааш аяг, өнгөө үзүүлж байгаа нь энэ. Шинэ бүхний эхлэлийг хавартаа
холбож өсөн төлжих, өнгө зүс засах улирал хэмээдэг билээ. Тиймдээ ч их
хотын залуус буюу Улаанбаатарчууд хахир хүйтэн өвлийн зузаан, зузаан
хувцасаа урин хаврын хөнгөн нимгэн хувцасаар сольдог болов уу. Хотын
гудамжаар алхлах охид бүсгүйчүүд, за тэгээд залуус ч тэд бүгд удахгүй
өнгө өнгийн цэцэгс дэлгэрэх зуны улирлыг угтан өнгөлөг хувцасласан
байхын.

Энүүгээр,
тэрүүгээр зөрөх хэн нэгний өмсөж зүүсэн бүхийг энд тоочоод ч яах билээ,
холбоод бичихэд ч хэцүү байх. Харин нэгэн зүйлийг онцлон энэ блог
бичлэгийнхээ нэрийг өгсөн минь учиртай. Энд нэгэн зүйлийг дурьдахад
тэртээ нэгэн цагт их найрагч Бэгзийн Явуухулан агсан шүлэг болох "Алаг
дэлхийд төрсөн минь учиртай" гэдэг шиг "Улбар шар ороолт"-ыг онцолсон
минь бас учиртай.Улбар
шар өнгө – хөлбөмбөг  сонирохдог залуут "нисдэг" хэмээх Голландын
шигшээ баг санаанд нь орох байх. Аль эсхүл жүрж ч төсөөлөгдөж болохын.
Харин миний хувьд "Улбар шар" өнгөтэй ороолт зүүсэн нэгэн бүсгүй
онцлогдож, хэдий түүнийг танихгүй, бас мэдэхгүй ч төсөөлөн бичих гээд
оролдон сууж байгаа минь энэ ээ. Аливаа зүйл заавал бодиттой байх
албагүй ч өнөөдрийн энэ бичлэгийн маань эзэн болсон тэр нэгэн бүсгүй
улбар шар ороолт зүүсэн нь урин цагийг ойртуулан алхлаж яваа нь
сэтгэлийг гэгэлзүүлэх шиг. Бүсгүй хүний гоо сайхан – байгалийн өнгө 2
хослохоор ямар мэдрэмж төрж, яаж онгод ордгийг яруу найрагч, зураач 2 л
мэдэх бөлгөө. Хэдий тийм ч хүн бүрт өөр өөрийн байгалийн өнгө, сэтгэлийн
туяарлын мэдрэмжтэй байдаг болов уу? Түүнийгээ л энд дэлгэж байгаа нь
энэ шүү.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж