Дорноговь аймгаас 203 ээж "Эхийн алдар" одон хүртлээ | News.MN

Дорноговь аймгаас 203 ээж "Эхийн алдар" одон хүртлээ

Дорноговь аймгаас 203 ээж "Эхийн алдар" одон хүртлээ

Дорноговь аймгаас 203 ээж "Эхийн алдар" одон хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр /2020.08.08/ Дорноговь аймагт ажиллаж, “Эхийн алдар” одон гардууллаа. Тус аймагт ажиллах үеэрээ тэрбээр  мөн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцах юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан байна.

“Эхийн алдар” одонг жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр буюу зургадугаар сарын1-ний  өдөр гардуулдаг уламжлалтай боловч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж,  одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.

Энэ жил Дорноговь аймгаас “Эхийн алдар” одонг нийт 203 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 12, Хоёрдугаар зэргийн одонг 191 ээжид одон хүртээсэн байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА “ЭХИЙН АЛДАР” ОДОНГ ГАРДУУЛСНЫХАА ДАРАА БАЯР ХҮРГЭЖ:

“Ээж нар аа, эхчүүд ээ

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, Монголын иргэдийг эрүүл саруул, цовоо цолгин, аз жаргалтай өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Энэ жил дэлхий дахинд тархсан коронавируст цар тахлын улмаас Хүүхдийн баяраар “Эхийн алдар” одонг гардуулдаг уламжлал маань тасалдсан. Гэхдээ 720 ээжид “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон,  9,957 гаруй ээжид “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одон олгох тухай зарлиг гарсан байгаа. Өнөөдөр Дорноговь аймагт ажиллах үедээ зарим эхчүүдийн одонг гардуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Хүүхэд бол бидний залгамж ирээдүй, Монгол Улсын хамгийн үнэт баялаг, өрх бүрийн гэрэл гэгээ, аз жаргал, утга учир болсон эрхэм нандин эрдэнэ билээ. Хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулна гэдэг бол үндэстнийхээ өмнө байгуулж байгаа эрхэм гавьяа, улсынхаа хөгжилд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт юм.

Тийм учраас эхчүүд Та бүхний нөр их хөдөлмөр, зүтгэлийг Монголын төр өндрөөр үнэлж ирсэн. Та бүхэнд нийт ард түмнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа халуун талархал илэрхийлж, дахин дахин баяр хүргэе.

Мөнх тэнгэрийн хүчин дор өрх гэр бүхэнд энхрий үрсийнх нь аз жаргалтай дуу хадаж, эрүүл саруул, эрдэм боловсролтой иргэн болж өсөн торних болтугай.

Баярлалаа” гэлээ.

Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болж байна.

ЭХ СУРВАЛЖ: President.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-09 49.0.212.4

Алдарт ээжүүдэд баяр хүргэе. Гэтэл аавуудын баярын өдөр байсан гэж байгаа

Avatar

Shoroo ovoologch 2020-08-09 202.126.90.73

Ene hulgaich end tend ochood l jonhuu zuurch yavah um

Avatar

zochin 2020-08-09 202.126.89.196

mask zuuh huuli durem bhgui shd,sain duraar uursdiiguu hamgaalj bga bolohoos,bitgii tuilshiraad bai

Avatar

Зочин 2020-08-09 98.33.93.32

Ж.Эрдэнэбат ерөнхий сайд байхдаа Баянхонгор аймагт айлчлаад ,улаан хивсэн дээгүүр алхаж ,сэлэм б** агссан цэргүүдийн өмнүүр алхаж угтуулж байж билээ.Яг л тийм хувь заяа төрд гарж монголын баялгаас хумслан баяжигч бүх луйварчдыг дайрна уу гэхээс тойрохгүй.Энэ хулгайчийн хавтаст хэрэг нь сейфэнд бэлэн байгаа. Гаргаж ирээд яллах нь цаг хугацааны асуудал,харин хулгайн хэрэг дээр нь эх орноосоо урваж,харийн орны эрх ашигт үйлчилсэн гэдэг зүйл анги нэмэгдэнэ.

Avatar

Зочин 2020-08-09 98.33.93.32

Ингээд бууу сэлэм агссан цэргүүдийн өмнүүр алцаганаад алхаж угтуулж байсан монголын ЕС,Ерөнхийлөгч нар шоок ш****г хувь заяатай шүү,санатугай,мэдтүгэй !!!

Avatar

Зочин 2020-08-09 49.0.212.4

МАН-ын мал минь наадах чинь МУ-ын үндсэн хуулиндаа зэвсэгт хүчний захирагч гэдгийг мэдэхгүй юу

Avatar

Зочин 2020-08-09 66.181.180.152

Одон тэмдэгээ болиочээ Орос Монголд л ийм солиорол улдээд байна хэтэрхий гэнэн байна даа ажил орлоггуй олон хуудээр яах вэ дараа нь тэтгэвэрээ булаалгаад дуусдаг шуудээ

Avatar

1234 2020-08-09 202.9.40.153

Коронагаас хамгаалах хууль хэрэгжихээ больсон юм уу маск зүүгээч ээ Ерөнхийлөгч өө. Та үлгэр дууриал болох ёстой ш дээ.

Avatar

Зочин 2020-08-09 122.201.24.113

Наадам хийж болохгүй байсан хориогоо Женко мартсан болгоо таг мартсан болгоо

Avatar

Зочин 2020-08-09 150.129.140.13

Хорио цээр маск яасан бэ. Манай дарга нар өөрсдийгөө хууль журам зөрчиж болно гэж итгэх юм. Тэгээд яаж олон нийтээсээ хууль журам шаардах вэ.

Avatar

Зочин 2020-08-09 202.126.90.73

Koвид19-ийг өөртөө ашигтайгаар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж