Өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш МИАТ төрийн өмчит компани 40 гаруй удаагийн тусгай үүргийн нислэг үйлдээд буй бөгөөд гуравдугаар сард л алдагдалгүй буюу нэг нислэгээс 1700 орчим ам.долларын ашигтай ажилласнаас бусад нислэгт 20.000-30.000 ам.долларын алдагдал хүлээжээ.
Гадаадаас ирж буй монгол иргэд нислэгийн тийзийн үнэ өндөр байгаа талаар шүүмжлэлтэй хандаж буй. Харин МИАТ компанийн зүгээс тусгай нислэг үйлдэхэд нэг талын нислэг зорчигчгүй байгаа нь зардлыг өсгөж буй. Иймээс бидний зүгээс цар тахал дэгдэхээс өмнө мөрдөж байсан бага үнэ, дээд үнэ хоёрын дунджаар тооцож, нислэгийн тийзийн үнийг тогтоосон. Тухайлбал, өмнө нь Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгийн тийзийн хамгийн бага үнэ нь 265 ам.доллар, хамгийн өндөр нь 580 ам доллар байсан. Одоо дунджаар 400 орчим ам долларын үнэтэй байгаа. Энэ мэтчлэн бусад чиглэлийн нислэгийн үнийг дунджаар тогтоосон гэж тайлбарлаж байгаа юм.
Холбоотой мэдээ