Ннийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгын мэдээллээр цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдэд зориулж теле хичээл заахаар болжээ.
Цар тахлаас сэргийлж, ирэх есдүгээр сарын 1-нд хичээл эхлэхэд хоёр настнуудыг цэцэрлэгт авахгүй, таван настныг түлхүү хамруулахаар болсон. Гэхдээ нэг ангид 20-иод дээш хүүхэд авахгүй байх зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас өгсөн тул танхимын хүрэлцээнээс хамаарч, нийслэлийн хэмжээнд 3-4 настнуудыг 100 хувь цэцэрлэгт хамруулах боломжгүй аж. Иймээс цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдэд зориулж, теле хичээл заах юм байна.
Энэ жил нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийг нийслэлийн хэмжээнд цахимаар давхар бүртгэж байгаа бөгөөд наймдугаар сарын 7-ны байдлаар 10 мянга гаруй хүүхэд бүртгүүлжээ. Цахим бүртгэлийг ажлын өдрүүдэд 08.30-17.30 цагийн хооронд elselt@edu.mn, parent.edu.mn хаягаар хийж байгаа юм.
Цэцэрлэгийн элсэлтийг цахим хэлбэрээр гурван жил зохион байгуулсан. Энэ жил цахим бүртгэл хийхгүй, эцэг, эхчүүд хүүхдээ өөрсдөө очиж, бүртгүүлнэ. Ингэхдээ цэцэрлэгт шинээр элсэн орж байгаа 3-5 насныхныг наймдугаар сарын 17-21-ний өдрүүдэд бүртгэх бол өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн баталгаажуулах бүртгэлийг наймдугаар сарын 24-28-нд зохион байгуулах юм.
Холбоотой мэдээ