2000 гаруй оюутныг гадаадад тэтгэлгээр суралцуулна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

2000 гаруй оюутныг гадаадад тэтгэлгээр суралцуулна

Хуучирсан мэдээ: 2016.01.21-нд нийтлэгдсэн

2000 гаруй оюутныг гадаадад тэтгэлгээр суралцуулна

Гадаадад тэтгэлэгтэйгээр суралцах боломжийн талаар БСШУЯ-ны дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулгантай ярилцлаа.

-Гадаадад тэтгэлэгтэйгээр суралцах хэдэн төрлийн, ямар боломж байдаг вэ?

-Гадаадын их дээд сургуульд бакалавр, магистр, докторын зэрэгт тэтгэлэгтэйгээр суралцуулах гурван төрлийн боломж байдаг.

Нэгдүгээрт, Монгол Улсын сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад суралцах боломж байдаг. Энэ нь дотроо гурван төрөлтэй.

А.Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр магистр, докторт сурах боломж бий. Энэ тэтгэлгийг 1997 оноос хойш олгож байна. Энэ тэтгэлгээр жилд 16 мянган ам.доллар хүртэлх санхүүжилтийг оюутнуудад олгодог. Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр сурах хүсэлтэй иргэдийн бүртгэл эхэлсэн. БСШУЯ-ны http://www.meds.gov.mn/ хаягаар орж үзэх боломжтой. Сонгон шалгаруулалт хоёрдугаар сарын нэгэнд эхэлнэ.

Б.Дэлхийн 100 сургуульд сургах хөтөлбөр. Тухайн иргэн бакалаврын түвшинд дэлхийн шилдэг 100 сургуулийн аль нэгд суралцах урилга авсан тохиолдолд тэтгэлэгт хамрагдах боломжтой. Энэ тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийг ирэх сард бүртгэж эхэлнэ. Ингээд дөрөвдүгээр сард сонгон шалгаруулалт болно. Тухайн иргэн эхний 20-д жагсдаг сургуулийн урилга авсан бол мэргэжил харгалзахгүй суралцах боломжтой. Харин 21-100 дугаар байранд жагсдаг сургуулийн урилгатай тохиолдолд Засгийн газраас баталсан мэргэжлээр суралцах юм.

В.Хоёр улсын хамтарсан санхүүжилттэй хөтөлбөр. Энэ хөтөлбөрийг одоогоор гурван улсад хэрэгжүүлж байна. ХБНГУ, АНУ, Их Британи гэсэн гурван улсад суралцах боломжтой.

Хоёрдугаарт, Засгийн газар хоорондын гэрээний дагуу тухайн улсын зардлаар суралцах тэтгэлэг байдаг.

-Засгийн газрын тэтгэлгээр аль улсад хамгийн ихээр суралцдаг вэ?

-ОХУ-д жилд 350-500 монгол оюутан тэтгэлгээр суралцдаг. Дараа нь урд хөршид ихээр суралцдаг. БНХАУ-ын Засгийн газар өнгөрсөн жилээс тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон. Тухайлбал, таван жилийн хугацаанд 1000 монгол оюутныг эх орондоо суралцуулахаар гэрээ хийсэн. Энэ хүрээнд 2016 онд БНХАУ-д 200 хүнийг шалгаруулж, тэтгэлэгтэйгээр суралцуулна. Мөн Унгарын Засгийн газар өнгөрсөн жил 100 монгол оюутан элсүүлэхээр гэрээ байгуулсан.

-Эдгээр тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийг хэзээнээс хэрхэн бүртгэж эхлэх вэ?

-Ер нь тэтгэлгийн хугацаа жил бүрийн 2-4-р сарын хооронд зарлагддаг. Тиймээс гадаадад суралцах хүсэлтэй иргэд энэ хугацаанд БСШУЯ-ны сайтаар орж, цаг тухайд нь мэдээллээ авах боломжтой.

-Ер нь Засгийн газрын тэтгэлгээр хэчнээн улсад суралцах боломжтой байдаг вэ?

-Монгол Улс 20 гаруй оронтой Засгийн газрын тэтгэлэг олгох гэрээ байгуулсан байдаг. Гэхдээ оюутан суралцуулах тооны хувьд харилцан адилгүй. Куба улсад л гэхэд дээд тал нь таван иргэн, Унгар улсад 100 хүн, Польш улсад 20 хүн гэх мэт улс бүрийн квот өөр байдаг. Мөн энэ жилээс Франц Улсын Засгийн газар 10 монгол оюутныг суралцуулахаар гэрээ байгуулсан.

Гэхдээ 20 улс гэдэг нь зөвхөн гэрээ хийснээр тодорхойлогдож байгаа юм. Жишээ нь тухайн оюутан дэлхийн шилдэг 100 сургуулийн нэгд суралцах урилга авлаа гэж бодъё. Тэр сургууль аль ч улсад байрлаж болно. Мэдээж аль улсаас нь үл шалтгаалаад тэтгэлэгт хамруулж, зардлыг нь даадаг. Ингээд бодохоор ойролцоогоор 30 гаруй улсад тэтгэлэгтэйгээр суралцуулдаг гэж ойлгож болно.

-Засгийн газрын тэтгэлгийг жилд хэчнээн оюутанд олгодог юм бэ?

-Одоогийн байдлаар жилд 2000 гаруй оюутанд тэтгэлэгтэй суралцах боломж бий. Мэдээж жил ирэх бүр тэтгэлэгт хамрагдах оюутны тоо нэмэгдэж байна. Сургалтын төрийн сангийн тэтгэлгийн хувьд 1997 оноос хэрэгжиж эхэлсэн. Тухайн үед жилдээ цөөхөн хүнийг хамруулдаг байсан. Тэгвэл энэ жил зөвхөн дотоодын санхүүжилтээр л гэхэд 150-200 хүн гадаадын их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах боломж бүрдсэн.

-Гадаадын их, дээд сургуульд иргэнээ тэтгэлэгтэйгээр суралцуулах ажилд улсын төсвөөс жилд хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

-Жил бүр харилцан адилгүй байдаг. Энэ жилийн хувьд 20 орчим тэрбум төгрөгийг магистр, доктор, бакалаврын зэрэг, хамтарсан хөтөлбөрийн санхүүжилтэд зориулаад сургалтын төрийн сангийн төсөвт суулгасан.

-Эцэст нь тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэд нэн тэргүүнд юун дээр анхаарах шаардлагатай вэ?

-Нэн тэргүүнд хэлний мэдлэгтээ анхаарах хэрэгтэй. Жишээ нь АНУ-ын их дээд сургуулиуд гадаад оюутныг авахдаа TOEFL онооны босго тавьдаг. Тэр босгыг давахгүй бол АНУ-ын аль ч их, дээд сургуульд суралцаж чадахгүй. Тэгэхээр тэтгэлэгт хамрагдах боломжгүй болно. Тэгэхээр эртнээс хэлний мэдлэгээ сайжруулж, түвшнээ ахиулах хэрэгтэй. Мөн иргэддээ хандаж хэлэхэд, тухайн сургуулийнхаа элсэлтийн журам, графикийг судалж, эртнээс зорилготойгоор хандах хэрэгтэй. Засгийн газрын тэтгэлгийн мэдээлэл, сонгон шалгаруулалтууд ихэвчлэн 2-4-р сарын хооронд манай сайтад тавигддаг гэдгийг дахин хэлье.

Б.ЗОЛЗАЯА

ЗУРАГЛААЧ: Н.БАТМӨНХ

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-21 59.153.112.186

ЗӨВ ШҮҮ

---- 2016-01-21 202.5.202.59

ymar **aadinbe tanil taltai baychudin amidral medehgui archaagui ymnud l yvah n todorhoi shde

darga 2016-01-21 86.66.31.238

Darga nar, baychuudiin huuhduud yavdiimdaa

Bitgii ***** ta nar 2016-01-21 59.153.113.39

Mungugui l bol hudlaa shde ***** heden jil hootsoldloo

zochin 2016-01-21 202.179.6.138

shal hudlaa, bvr zardag hanshta naaduul chin, hudlaa tsarai gargaad ingeed yarihdaa ichdeggv ym bhdaa

Зочин 2016-01-21 109.172.15.5

Жилээс жил нэмэгдээ байгаад сайн байна.

Зочин 2016-01-21 109.172.15.5

20 тэрбум бага байна. Ямаа тэмээнд өгсөн мөнгөө бодоод үзээрэй. Женкогийн төмөр замаас идсэн мөнгөөр бол 10 жил Монголын 2000 залууг гадаадад сургачих байж дээ.

uuchlaarai uneng ni helchii 2016-01-21 103.9.90.130

2000 oyutan dundaas 20 huuhed ni ooriinhoo chadlaar yawdag busad ni dandaa tanil tal darga tsergiin huuhduud bdg bi nileen heden udaa tetgelegt hotolbort hamragdah gj noir hooloo hasan bain beldej tsag zaw mongo sanhuugeeree hohirch blaa hamgiin golni nadad tanih ch neg ch hun bhdui sanaadgui tetgeleg yawuulj bsn yamniihaa uudend suuj bsn chin haalga ni ongorhoi bsn oroonoos neg emegtei huntei utsaar yarij bsniig sonsoj bilee.Manai toriin nariinii huuhed amerkiin tetgelegt yawna toriin nariinii huuhed tetgelgt orj chadahgui bol ongigoo bolii shdee gj helsniig ni sonsoj blaadaa

uuchlaarai uneng ni helchii 2016-01-21 103.9.90.130

2000 oyutan dundaas 20 huuhed ni ooriinhoo chadlaar yawdag busad ni dandaa tanil tal darga tsergiin huuhduud bdg bi nileen heden udaa tetgelegt hotolbort hamragdah gj noir hooloo hasan bain beldej tsag zaw mongo sanhuugeeree hohirch blaa hamgiin golni nadad tanih ch neg ch hun bhdui sanaadgui tetgeleg yawuulj bsn yamniihaa uudend suuj bsn chin haalga ni ongorhoi bsn oroonoos neg emegtei huntei utsaar yarij bsniig sonsoj bilee.Manai toriin nariinii huuhed amerkiin tetgelegt yawna toriin nariinii huuhed tetgelgt orj chadahgui bol ongigoo bolii shdee gj helsniig ni sonsoj blaadaa

Irgen 2016-01-21 43.242.243.84

TOP 20-100 gd l yariad bn. Neg surguulid yawuulaxad 50 say togrog baidag. Bosgo ni yamar namxan baigaag xarj bnu. Toefld tentsexed barag xangalttai gj. Nogoo uls,olon ulsiin olimpiadiin medalt xvvxdvvd yawdag tsag ongorson. Neg yosondoo mongol vne tsene mongol tolgoig xog deer gargasan. Nowshnuud

erka 2016-01-21 202.55.183.178

ene tetgelgend burtguulehed 2 sard ordog gej bnaldaa. tegeed surguuliudad urgudul uguud hariugaa avdag hugatsaa ni 4,5 sar shvv dee teheer yaj 2 sard ali surguulid suraltsana gej tetgeleg avhiin...tetgelgvvd johon utgagui bh yumaa

Үнэн шүү 2016-01-21 203.91.118.100

Энэ шаал худлаа шдээ. Танил тал, мөнгөтэй нь ордог тэтгэлэг. Харцын хүүхэд хөдөлмөрөөрөө авна гэж хэзээ ч байхгүй. Монголд угаасаа шударга юм гэж байхгүй шдээ. Монголд ингэж амьдархаар гадаад нохой муур болж төрөхгүй яаавдаа.

Монгол улс 2016-01-21 202.55.183.178

Монголдоо амьдарч чадахгүй бол чи ЧАЦГА царайлаад тэр муур, нохой болоод явахгүй чи. Тэнэг ***** вэ яаадаг

Монгол улс 2016-01-21 202.55.183.178

Монголдоо амьдарч чадахгүй бол чи ЧАЦГА царайлаад тэр муур, нохой болоод явахгүй юу чи. Тэнэг ЧАЦГА вэ яаадаг

иргэн 2016-01-21 202.72.245.60

АНУ-д одоо сурч байгаа оюутан яаж тэтгэлэг авах вэ? 99741840

Зочин 2016-01-21 103.229.121.21

2-4 сард сонгон шалгаруулалттай л гэнэ, гэтэл Калифорнийн Беркелид шалгалт нь дөрвөн сарын сүүлчээр болно. Тэнцсэн оюутан энд хоцорч материал нь ирнэ, тэгээд яахав

Зочин 2016-01-21 205.175.98.209

UCB.n hariu ni 4 sard garchihsan bdg

erka 2016-01-21 202.55.183.178

harin tiin minii asuudal bas ene baina

Зочин 2016-01-21 203.194.118.49

Явуулж байгаа хуухдуудийн 60-70% нь "арын хаалга"-ных бололтой юм билээ. Дээрээс нь менгетэй хуний эрх танхи хуухэд их явна. Тэд ч сурна гэж байхгуй, негее дарангуйллаа хийгээд баар хэссэн хумуус л байдаг. Шалгалт дехехеер багш нартаа эцэг эхээсээ менге гуйж аваад телне. Даалгавар хийнэ гэж байхгуй дээ. Эрхууд л гэхэд МИНМАХ гэж даалгавар менгеер хийдэг хувийн компани байдаг. Хичээл заадаг багш нар нь еерсдийнхее даалгаврыг менгеер боддог. Оросууд "монголчууд" ямар манайд ажиллах биш гэсэн байдлаар менгеер дун тавиад л тегсгедег. Тэр ***** хэл шалгалтан дээр багшийн тавьсан асуултыг нь ойлгохгуй орчуулах хун хайж байсан тохиолдол байж билээ. Ийм байдлаар монголчууд ОХУ-д мэргэжилтэн бэлдэж байгаа шуу дээ. Тэднийг хариуцсан Консулынх нь болохоор ямар нэг баяр тааруулаад оюутнуудтайгаа архидана. 2010-аад онд ийм 1 нехер консулд байсан. Суулд УИХ-ын даргын зевлех гээд л харайж явна билээ.

erka 2016-01-21 202.55.183.178

yag ochood sain surku ch gesen gadaadad arai ch arin haalga ih baidgui bha. olon jil uliraad ch yumuu tgel mungutei yum chin tgel muu garaal esul amarhan surguuliig ni tugsuul yavdag bhoo. tegej gadaadad munguur dvn gargana gesen asuudlig lav bhgui gej bi uzej bna. aa oros moros tegdeg bj magadgui gehdee mongoloos l deer bh

Зочин 2016-01-21 118.244.254.68

ЗГ 20 тэрбум зарцуулж байгаа хэрнээ үр дүн нь ямар байдгийг судалж үзсэн болов уу