Зөвлөмж: Хүүхдээ сургуулийн амьдралд эртнээс бэлд

Хуучирсан мэдээ: 2020.08.08-нд нийтлэгдсэн

Зөвлөмж: Хүүхдээ сургуулийн амьдралд эртнээс бэлд

Зөвлөмж: Хүүхдээ сургуулийн амьдралд эртнээс бэлд

Хүүхдийг ивээх сангаас ерөнхий боловсролын сургуульд тун удахгүй элсэн орох, бага ангид суралцдаг хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулан зөвлөмж гаргажээ. Ихэнх хүүхэд 5-9 насандаа сургуульд орсноор амьдралд нь хамгийн их өөрчлөлт ордог. Тэд энэ үед:

-Эцэг, эхийнхээ туслалцаагүй биеэ авч явах, өөрийн үзэл бодлыг илэрхийлэх, хамгаалах,

-Ээж, ааваасаа өөр олон том хүмүүс, хүүхдүүдтэй харилцаж, тэдний хүсэж байгаа зүйлийг хийж чаддаг болох,

-Танихгүй орчинд дасан зохицож, шинэ дэг жаяг, цагийн хуваарийг мөрдөх зэрэг багагүй бэрхшээлтэй учирна.

#ХайраарҮлгэрлэе! хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг түгээх аяны хүрээнд эрхэм эцэг, эх танд хүүхдийнхээ дахин давтагдашгүй, онцгой чанарыг хүндэтгэж, аливааг даван туулах, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх дараах аргуудыг зөвлөж байна.

ИРЭЭДҮЙД СУРАХ СУРГУУЛЬТАЙ НЬ ТАНИЛЦУУЛ

  1. Ирээдүйд сурах сургуультай нь танилцуул. Хичээллэх анги танхим, сургуулийн зохион байгуулалтын талаар тайлбарлан ярилц.
  2. Олон хүүхдүүдтэй хамтдаа суралцана гэдгийг, мөн тэдний ааш зан өөр өөр болохыг ойлгомжтойгоор тодорхой жишээн дээр тайлбарла.
  3. Сургууль дээр мөрдөх дүрэм журам, цагийн хуваарийн тухай тайлбарлахдаа “багш, сурагч” болж тоглох зэргээр тоглоомын аргыг ч ашиглаж болно.

СУРГУУЛЬД ОРСНЫ ДАРАА ХҮҮХДЭДЭЭ СУРАХ АРГА БАРИЛАА ОЛОХОД НЬ ДАРААХ БАЙДЛААР ТУСЛААРАЙ

Зорилгыг нь ойлгуул

Хэрвээ та хүүхэдтэйгээ “Чи сурах ёстой, гэрийн даалгавар хийх ёстой” гэж муйхраар харилцвал түүний сурах сонирхлыг улам л бууруулах болно. Хүүхэд том болохыг маш их хүсдэг учраас өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд хичээл хийх нь ямар ач тустайг тайлбарлаарай.

Арга барилыг нь олуул

Унших, ярьж өгөх, бичүүлэх болон нүдээр үзүүлэх зэрэг аргыг ашиглаж аль нь түүнд илүү сонирхолтой санагдаж байгааг олж мэдээрэй. Төлөвлүүлж, завсарлуулж, амраах аргаар залхаалгүй үргэлжлүүлээрэй.

Хүүхэдтэйгээ уралд

Өрсөлдөх сэтгэлийг төлөвшүүлэх нь хүүхдийг эрч хүчтэй, дайчин болгох занд сургадаг бөгөөд тэд тоглоом тоглохоор илүү хичээдэг. Иймд тоглоомын аргыг ашиглаарай.

Бие даалга

Та хүүхдийнхээ өмнөөс аливаа даалгаврыг хийж өгөлгүй асуусан асуултад нь асуултаар хариулан өөрөө бие даан хийхэд нь тусал.

Үргэлж урамшуул

Хүүхдийнхээ гаргасан алдааг зэмлэх гэж бүү яар. Юуны түрүүнд биелүүлсэн гэрийн даалгавар дундаас сайныг нь олж харахыг хичээ. Хүүхэд тань гэрийн даалгавраа хийхдээ бүгдийг нь мэдэхгүй байсан ч дуусгаж чадсанд нь урмын үг хэлбэл хүүхэд тань ирээдүйд улам хичээн суралцах болно.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж