УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг ирэх Даваа гаригт шүүнэ

Хуучирсан мэдээ: 2020.08.08-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг ирэх Даваа гаригт шүүнэ

УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг ирэх Даваа гаригт шүүнэ

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хурал ирэх Даваа гариг (2020.08.10) Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүрргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Ундармаад яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

Б.Ундармаа нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас "Доктор МЭИК" компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдон шалгагдсан юм. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өмнө нь дөрвөн удаа хойшилсон билээ.

АТГ-ын тайланд дурдсанаар, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа болон түүний нөхөр А.Ариунболд нарын эзэмшилд байдаг Капитал банкны болон эзэмшигч нарын нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө хувьцаануудыг битүүмжилж, мэргэжлийн байгууллагаар хөрөнгийн үнэлгээ хийлгүүлжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж