Хятад улс АНУ-д эсэргүүцлээ илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2020.08.08-нд нийтлэгдсэн

Хятад улс АНУ-д эсэргүүцлээ илэрхийлэв

Хятад улс АНУ-д эсэргүүцлээ илэрхийлэв

Хятадын 11 албан тушаалтанд хориг арга хэмжээ авсантай холбогдуулан БНХАУ-ын эрх баригчид АНУ-д эрс эсэргүүцлээ илэрхийлж, "Вашингтон үндэсний аюулгүй байдалд халдаж байгаа тул тууштай хамгаалах болно" гэж мэдэгдсэн талаар Хонконг дахь Хятадын Төв засгийн газрын хэрэг эрхлэх газрын мэдэгдэлд дурдсан байна.

Дээрх мэдэгдэлдээ “Бид эрс эсэргүүцлээ илэрхийлж байна. Хятадын Засгийн газар үндэсний бүрэн эрхт, аюулгүй байдал, ашиг сонирхлоо тууштай хамгаалах болно” гэжээ. Мөн Цагаан ордон Бээжин дэх Төв Засгийн газар болон Хонконгийн засаг захиргааг дээрэнгүй авираараа айлган сүрдүүлж чадахгүй гэдгийг баримт бичигт онцолж, "АНУ-ын хориг арга хэмжээ ‘нэг улс хоёр систем’ зарчмыг ганхуулж чадахгүй" гэж тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: ТАСС
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж