“Юу Би Инн” зочид буудалд энэ сарын 7-ноос 14-ний хооронд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн “Мэраки” нэртэй уран зургийн үзэсгэлэн нээгдлээ. Энэхүү үзэсгэлэнд 6-17 насны 68 хүүхдийн 80 гаруй бүтээл дэлгэгдсэн байна. Тус үзэсгэлэнг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв хамтран гаргаж байгаа аж.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ