Говь-Алтай аймгийн иргэн, Олон улсын хэмжээний мастер, хөнгөн атлетикийн ахмад тамирчин Буриадын Болдбаатар Алтай хотоос Улаанбаатар хот хүртэлх 1040 км замыг 34 хоногт амжилттай туулж, өнөөдөр нийслэлд ирлээ. Түүнийг угтах ёслолын ажиллагааг Сүхбаатарын талбайд зохион байгуулав.
Ахмад тамирчин Буриадын Болдбаатар Говь-Алтай аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой, Монгол Улсад Прокурорын байгууллага үүсч бий болсны 90 жил, аймгийн Прокурорын байгууллагын 80 жилийн ойд зориулж, тамирчин хүний тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөр гаргаж, ийнхүү гүйх санаачлага гаргажээ.
Түүний дасгалжуулагчаар Спортын мастер, түүний төрсөн дүү Б.Батбаатар, эмчээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн их эмч Л.Гантөмөр, тогоочоор Ч.Цолмон, жолоочоор Сагсан бөмбөгийн спортын нэгдүгээр зэргийн тамирчин О.Алташагай нар ажилласан байна.
Б.Болдбаатар 54 настай, түүний аав Буриад өдгөө 88 настай, Говь-Алтай аймгийн ахмад тамирчдын нэг ажээ.
ОУХМ Б.БОЛДБААТАР 1040 КМ ЗАМЫГ 34 ХОНОГТ АМЖИЛТТАЙ ДУУСГАЛАА
Ц.ШАРАВЖАМЦ: Цар тахлын үед нийт иргэдэд биеийн тамир, спортоор хичээллэж дархлаагаа дэмжих үйлийг өөрийн биеэр үлгэрлэн үзүүлсэн Б.Болдбаатар танд халуун баяр хүргэе. Ирэх жил БТС-ын салбарын 100 жилийн ой болно. Түүхэн ойг угтсан түүхэн үйл явдал боллоо…
Posted by Биеийн тамир, спортын газар on Friday, August 7, 2020
Б.ЖАРГАЛ
зочин 2020-08-08 203.91.115.40
мундаг байна амжилт хүсье
Зочин 2020-08-08 182.160.37.158
Засагт ханы хөх харцуул хэцүү хэцүү. Шөрмөстэй л эр юм даа үдий наснд амжилт !
Зочин 2020-08-08 66.181.190.176
Баяр хүргэе. Та ард түмэнд урам зориг хайрлаж , эрүүл мэнддээ хамгаалж биеийн тамираар хичээллэх урам өглөө.
зочин 2020-08-08 64.119.22.197
Гүйх биш замдаа архидаж байгаад ирсэн юм биш үү,ийм олон хоног
Зочин 2020-08-08 202.126.89.129
Chi guidee
Зочин 2020-08-08 192.82.74.236
50 гарсан хүн өдөрт дунджаар 30км гүйж байна шүү дэ.мэдээж тал дээгүүр гүйхгүй уул даваа давна. Чи гүйгээд үзүүлээч
зочин 2020-08-08 64.119.22.197
алхаад явахад 14 хоног хангалттай юун удаан гүйдэг юм вэ.
Зочин 2020-08-08 66.181.178.199
1000 км ш дээ. юм үзээгүй эргүү оркоо. монгол хүн юм бол нэгнээрээ бахархаж сур!
zochin 2020-08-08 68.148.158.2
Busdiigaa muulj haluulah bol jinhene mongol zan yum uu daa.
GUZEET 2020-08-08 202.21.110.94
HOLA AMIGO, NUMBRO UNO.